Д.Амарбаясгалан: Цахилгаан, дулаан нэмэх асуудлыг намын бүлгүүдийн зөвшилцлөөр эцэслэн шийднэ

Л.Бямбажав
2024/10/18

УИХ-ын Баасан гаригийн /2024.10.18/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар цахилгаан, дулааны үнийг нэмэх асуудлыг тодруулж, тэрбээр "Эрчим хүчний өртгийг өсгөх, цахилгааны тарифыг 64 хувиар, дулааны үнийг 28 хувиар өсгөнө гэсэн. Бүх гишүүд энэ асуудалд анхаарлаа хандуулаач. Эрчим хүчний үнийн нэмэлт ААН, ард иргэдийн нуруун дээр том ачаа болно" шүү гэв. 

Үүнд мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Бид аливаа асуудлыг өнөөдрөөр харж ярих нь учир дутагдалтай байна. Бид өнөөдөр яаж шийдвэрлэх юм. Ирээдүйд үнэ өртөг тариф эргэж буурах боломж зах зээлийн зарчмаар яаж үүсэх юм гэдгийг харж, алсын хараатай ярих нь зөв. Зөвхөн өнөөдөр үнэ нэмэгдэх гэж байгаа. Нэмэгдээд бүх юм зогсох гэж байгаа юм шиг ойлголтыг иргэдэд өгч болохгүй. Цахилгаан, дулаан хангамжийн дутагдлыг нөхөх эхний алхам нь энэ. Ирээдүйд дулаан, цахилгаан нөхөгдсөний дараа ямар болохыг бодитой тайлбарлаж ярих нь зүйтэй. Гэхдээ эдгээр асуудал шийдэгдэхдээ парламентын түвшинд, улс төрийн намын бүлгүүд хоорондын зөвшилцлийн үндсэн дээр эцэслэн шийдвэрлэгдэнэ гэдгийг хэлэх зөв байх" гэлээ.


84
angry
2
care
6
haha
13
liked
3
love
12
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 32 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 40 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20