Хэнтийчүүдийн олонх нь МАН-ыг дэмжжээ

Л.Бямбажав
2024/10/19

Аймаг нийслэл сум дүүргийн орон нутгийн сонгууль явагдаж, дүнгээ гаргасан. Үүнээс хамгийн сонирхолтой нь Хэнтий аймгийн иргэдийн сонголт байлаа. Хэнтий аймаг нь 35 мандаттай. Үүнээс МАН 17, АН 18 суудал авч нэг суудлын зөрүүтэйгээр АН ялалт байгуулсан. 

Гэсэн хэдий ч нийт сонгогчдын 21987 нь МАН-д, 21263 нь АН-д саналаа өгчээ. Тодруулбал, нийт саналын тоогоороо буюу 724 иргэний саналаар /давхардсан тогоор/ МАН илүүрхсэн байна.
Аймгийн төв буюу Хэрлэн сумын хувьд ч 1 суудлын зөрүүтэйгээр АН ялалт байгуулсан. Гэсэн хэдий ч 18305 иргэн МАН-д, 17401 иргэн АН-д саналаа өгч 904 иргэнээр МАН-ыг дэмжигчид илүү байгаа юм.

Үүнээс үзвэл Хэнтий аймаг, сумын хувьд 1, 1 суудлын зөрүүгээр АН ялалт байгуулсан мэт харагдах боловч мөн чанартаа Хэнтий аймгийн дийлэнх иргэд МАН-ын төлөө саналаа өгч, тэдэнд дахин итгэл үзүүлсэн нь харагдаж байна.

Цаашид дийлэнх иргэдийнхээ дэмжлэгийг авч чадаагүй ч ялалт байгуулсан АН, олонхын санал авсан ч 1 суудлын зөрүүгээр ялагдсан МАН хоёр хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.


1
angry
1
care
3
haha
4
liked
1
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 33 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 40 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20