Б.Загдсамбар: СӨХ газрын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй

О.Шүрэнцэцэг
7 цагийн өмнө

“Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 244 байршилд 9900 метр хашаа, хайсыг буулгажээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй уг ажил 92 хувьтай байгаа бөгөөд энэ сардаа багтаж нийт байршлын хашаа, хайсыг буулгаж, газрыг чөлөөлж дуусах юм.

Цаашдаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хашаа, хайс, орон сууцны хорооллын хаалтыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн баривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Газрын тухай хуульд “Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол албадан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд нөхөн төлнө” хэмээн заажээ.

Эдгээр асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Оршин суугчид хотхон, хорооллуудын орц гарцыг хаасан хаалтын асуудлаар “Бидний эрхэнд халдлаа” хэмээн гомдол их өгдөг. Бидний зүгээс зөвшөөрөлгүй хашаа, хаалтыг буулгаж ажилладаг. Тухайн хашаа, хаалт зэрэг нь эзэмшил газраасаа хэтэрсэн буюу зөвшөөрөлгүй ашигласан, Газрын тухай хуулийг зөрчсөн бол манай байгууллагаас буулгах эрхтэй. Харин газрыг өөрийн эзэмшлийн эрхийн дагуу ашигласан бол буруутгах боломжгүй” гэдгийг хэллээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орон сууцны хотхон, аж ахуйн нэгжийн хашааны стандартыг холбогдох байгууллагууд мөрдүүлж, стандартад хяналт тавьж ажилладаг байна. Харин орон сууцны хотхон, хорооллын хаалтыг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах нь түгээмэл. Ингэхдээ СӨХ нь тухайн хотхон, хорооллын газрыг тэр чигээр нь ашиглах эрхтэй. Эсвэл автомашины зогсоол, хаалтын хэсгийг оруулахгүйгээр газрыг ашиглах эрхтэй ч байдаг. Гэхдээ СӨХ болон хувь хүн, байгууллагууд, тэдгээрийн удирдлагын зүгээс газрын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалж, хаалт тавих эрхгүй. Нийтийн эзэмшлийн зам талбайг зогсоолын зориулалтаар ашиглах эсэх асуудлыг хариуцсан төрийн байгууллагаас шийдвэрлэдэг байна.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20