​Н.Батсүмбэрэл: АН, ХҮН сөрөг хүчин биш шүү эсвэл Л.Гантөмөр гуай өөр намд орчихсон юм уу, жонхуу юм бэ

Л.Бямбажав
2024/10/25

УИХ-ын чуулганы  үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийн  “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар сонсч байна. Мэдээллийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр танилцуулж мөн сөрөг хүчнүүд дүгнэлтээ танилцуусан. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл шүүмжилж, дараах байр суурийг илэрхийллээ. 


УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Энэ одоо сөрөг хүчин интэр гэж юу яриад байна вэ. Ардчилсан нам, ХҮН нам хоёр чинь өөрсдийгөө сөрөг хүчин гээд байх юм. Хоёулаа Засгийн газрыг бүрдүүлж байгаа гишүүд мөн биз дээ. Эсвэл Л.Гантөмөр гуай өөр намд орчихсон юм уу. Яагаад өөрөөсөө асуугаад байгаа юм. Би ч гэсэн асуумаар байна ш дээ. Б.Батбаатар, А.Ундраа хоёр л асууна биздээ. Нөгөө хоёр нь Засгийн газрын гишүүд. Яагаад ийм тэгш бус байгаа юм бэ. Эсвэл дэг мэгээ өөрчилдөг юм уу. Тэргүүн шадар сайд нь сая илтгэл тавилаа, Ардчилсан нам нь асуулаа, юу болоод байгаа юм. Ичмээр юм. Бид ч гэсэн асуух эрхтэй шүү дээ. Жонхуу юм бэ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Юм л болбол УИХ-ын гишүүд өөрсдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж дэг өөрчилье гэж ярьдагаа хязгаарлах хэрэгтэй. Байгаа дүрэм журам, дэгд зохицуулж  ажиллах ёстой. Өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлж, дэг өөрчилье гэж ярьдагаа ер нь таслан згсоо. Яг л нөхцөлдөө тааруулаад өөрчилнө, өөрчилнө гэж байнга ярьдаг боллоо. Муу дэг бол биш шүү. Ардчилал хөгжсөн, парламентын хөгжсөн орнуудад нийцсэн дэг шүү. 


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 34 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 41 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20