Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж буй. Үүнтэй холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийх юм.
Тээврийн цагдаагийн албанаас иргэдийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна