Шинэ оюутнуудад зориулсан “Rise” хөгжлийн хөтөлбөрийн нээлт Дархан хотод боллоо

Ц.Цэрэнбадам
2024/10/28

Дассан сурсан сурагчийн ширээнээс холдож буй хэн бүхний хувьд оюутны амьдрал сонин содон басхүү эргэлзээ, асуултаар дүүрэн, дасан зохицоход амаргүй байдаг нь гарцаагүй. ХААН Банк сангаас нэгдүгээр курсийн оюутнуудад зориулан шинэ орчинд хурдан дасан зохицох, өөрийгөө хөгжүүлэх, амжилттай суралцах арга барилд сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор RISE хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтэн жилийн турш олон сонирхолтой эвент, сургалт, хамтарсан арга хэмжээ зохион байгуулдаг билээ.

Тогтвортой хөгжлийн зорилтууд болох тэгш бус байдлыг бууруулах, чанартай боловсролыг дэмжих зорилгоор долоо дахь удаагийн “Rise” хөтөлбөрийг ийнхүү анх удаа залуусын хот гэгдэх Дархан-Уул аймагт зохион байгуулж буй нь хамгийн онцлог юм. 10-р сарын 26-ны өдөр болсон тус хөтөлбөрийн нээлтэд 500 гаруй шинэ оюутан оролцсон юм. RISE-ын нээлтийн арга хэмжээ бүхэлдээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжиж, хэрхэн хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх тухай оюутнуудад мэдлэг, мэдээлэл хүргэж, байгаль дэлхийгээ хайрлахад уриалсан нь онцлууштай байлаа.

Тус арга хэмжээний нээлтийн үеэр ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх оюутнуудад хандан хэлсэн үгэндээ “Оюутан гэж овоглох энэ цаг хугацаа та бүхний хувьд хамгийн чухал үе. Яагаад гэвэл та бүхэн энэ хугацаанд зөвхөн сурахын төлөө бүхий л хүчээ зарцуулж, өөрийгөө бүрэн дайчилж, эрдэм мэдлэгийн хүчээр өөрийгөө хүчирхэгжүүлж, ирээдүйгээ атгах хамгийн сайхан цаг үе. Ирээдүйн амьдралд чинь хамгийн чухал энэ үед нь туслах гэсэндээ, чиглүүлээд дэмжиж өгөх гэсэндээ өнөөдөр ХААН Банкны ах эгч нар нь энэхүү арга хэмжээг та бүхэнд тусгайлан зориулж байгаа юм” хэмээн онцолсон юм. Мөн амралтын өдөр мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэхээр ирсэн залуус “Сурахуйд суралцахуй”, “Тогтвортой амьдралын хэв маяг” сэдвээр өрнөсөн сонирхолтой хэлэлцүүлгийг сонсож, илтгэгч залуустай чөлөөтэй яриа өрнүүлсэн юм.

Залуусын хувьд хамгийн хэрэгтэй, чухал мэдээллүүдийг нэг дороос, баталгаат эх сурвалжаас авч чадсан, үнэхээр хэрэгцээтэй, цаг үеэ олсон арга хэмжээ болсныг онцолж байлаа. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрынхан оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн авах тухай, EDEX компанийн хамт олон гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, амралтаараа Америкт сурч ажиллах боломжтой солилцооны хөтөлбөрийн талаар цогц мэдээлэл хүргэсэн юм. Мөн энэ үеэр зөвхөн оюутнуудад зориулсан, шимтгэлгүй, данс хөтөлсний хураамжгүй, байнгын болон онцгой хугацааны урамшуулалтай К карт болон гүйлгээний шимтгэлгүй Digi Pay аппликэйшний талаар ХААН Банкны ажилтнууд танилцуулж ажиллалаа. “Суралцъя, хөгжье” хэмээн уриалдаг энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа залуус нээлтийн арга хэмжээнд оролцоод зогсохгүй бүтэн жилийн хугацаанд төрөл бүрийн хөгжлийн хөтөлбөрт оролцох боломжтой гэдгээрээ давуу талтай юм.       

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20