Өнөөдөр “Монголын орон сууцны ирээдүй-2024” олон улсын форум боллоо. Энэ үеэр Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ гэж мэдээллээ. Цаашид, Ипотекийн зээлийн эх үүсвэрийг жил бүр үе шаттай нэмж, 2028 он гэхэд 60 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулна. Зээлийн 50-аас дээш хувийг орон нутагт, үлдсэн хувийг нийслэлд өгнө. Ирэх 4 жилд 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна