“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

О.Шүрэнцэцэг
2024/10/29

Монгол Улсын аялал жуулчлалын үндэсний брэндийг танилцуулах, аяллын онцлох хөтөлбөрийг сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг БНСУ-д зохион байгууллаа. Үйл ажиллагаанд тус Улсын Улс төр, бизнесийн болон аялал жуулчлалын салбарын голлох төлөөлөгчид, хэвлэл мэдээлэл, кино урлагийн одод, продюсер, найруулагчид, нийгмийн сүлжээний тик ток, инстаграм, youtube, naver blog зэрэгт зуун мянгаас 30 хүртэлх сая дагагчтай нөлөөлөгчид оролцлоо.

БНСУ-ЫН MBC ТЕЛЕВИЗТЭЙ “ХӨХ БААВГАЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Иймд орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг аяллын жимээр худалдаалах, нутгийн брэнд хөгжүүлэхэд “MBC телевиз”-тэй хамтран ажиллаж Хөх баавгайн жимээр буюу Солонгосын жуулчдад зориулсан “ХӨХ БААВГАЙ-КИМБАБ” шинэ аяллын хөтөлбөр гаргахаар тохиролцлоо.

МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ “GO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭНД БНСУ-ЫН НЭРТ ДУУЧИН ЁНГ ТАГ, КОЁОТЭ ХАМТЛАГ ОРОЛЦОЖ ӨӨРСДИЙН ФЕНҮҮДДЭЭ МОНГОЛД ЗОЧЛОХЫГ УРИАЛЛАА
БНСУ-ын Сөүл хотод (2024.03.28) “Монголд зочлох жил 2023-2025” арга хэмжээний хүрээнд “Go Mongolia” уриан дор Монголын, аяллын 5 хөтөлбөрийг тусгайлан танилцууллаа. Ингэхдээ хоёр Улсын уран бүтээлчид ганцаарчилсан үзүүлбэр үзүүлж, Монгол оронд зочлохыг өөрийн фенүүддээ уриалсан юм.


“ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ИЙГ “УС БА ЭНХТАЙВАН” УРИАН ДОР САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧУУЛЖ БАЙНА
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТ – ТАЛУУДЫН ОРОЛЦОО” форумыг УСНЫ ГАЗАР-аас зохион байгууллаа.

УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ОНЦГОЙ БОЛОН ХАМГААЛАЛТЫН БҮС, УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН АХУЙН БҮСЭД 46729 НҮХЭН ЖОРЛОН БАЙГААГААС 30 ХУВЬ НЬ УЛААНБААТАР ХОТОД БАЙНА
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол орны усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, үер уснаас сэргийлэх, зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөг танилцуулах олон талт хурал хийв.

МАЛЫН СЭГ ЗЭМ УСТГАХ АЖИЛД СУМ ОРОН НУТГИЙН ЗАХИРГАА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, ИРГЭД, МАЛЧИД ХАМТАРНА

Өвөлжилт, хаваржилтын хүндрэл, зудын улмаас нийт 19312 малын хорогдолтой байна. Үхсэн малын сэг зэмээс үүсэж болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, цаг алдалгүй устгах, халдваргүйжүүлэх ажлыг сумын нийт иргэд, төрийн албан хаагчид болон малчид хамтран даван туулахаар ажиллаж байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ГОЛЬФИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛНО
Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол бүхий БНСУ-ын бизнес эрхлэгчид, гольфийн спортын тамирчид, нөлөөлөгчид ирэх 6 дугаар сард ирж Монголын гольфийн холбоо, энэ спортын сонирхогчид, бизнес эрхлэгч нартай нөхөрсөг гольфийн тэмцээн, форумыг хийнэ.


ХОЙД БҮСИЙН ЧУУЛГАН ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ОРХОН АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Энэ удаагийн хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилтнууд оролцож байна. Тэд хойд бүсийн хөгжлийн бодлогод эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн тусгахаа хэлэлцэх юм.

НИССАН ПАТРОЛ GRX МАРКИЙН 792,000 ЕВРОГИЙН ҮНЭ БҮХИЙ БАРТААТ ЗАМЫН ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ 16 АВТОМАШИНЫГ ХАМГААЛАЛТЫН 7 ЗАХИРГААНД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3-р үе шатыг 2020 оны 3-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.

ОРОН НУТГИЙН ТАЙЛАН

ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫН ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хамгаалалтын захиргаа, аймгийн байгаль орчны салбарын албан хаагчид хамтран Хэрлэн гол дагуу мал амьтны сэг зэмийг түүж, аймгийн нэгдсэн хогийн цэгт хүргэв.

ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Тусгай хамгаалалттай газар болох Нарийн хүр багийн Бага арцат гэх газраас иргэн Г зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн зөрчлийг илрүүлэв. Уг хэргийг шалгаж зөрчлийн хэргийн материал бүрдүүлж, харьяаллын дагуу Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан байцаагчид шилжүүллээ.

БАЯН -ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Эзэнгүй хог хаягдлыг ачиж нэгдсэн хогийн цэгт буулгав.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

НҮҮРСТӨРӨГЧИЙН НУНТГААР АЛСЫН ХЭТ УЛААН ТУЯА ҮҮСГЭЖ ХАВТГАЙГ ХАЛААДАГ ШИНЭ ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛНА
Хот төлөвлөлтийн хүрээнд ч эко ногоон барилга байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж эхлээд байна. Орон нутгийн бодлого шийдвэртэй уялдуулан аймгийн Ажил олгогч эздийн холбоо, Монисервис ХХК хамтран нүүрстөрөгчийн нунтгаар алсын хэт улаан туяа үүсгэж хавтгайг халаадаг БНСУ-ын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг Монголд нутагшуулахаар боллоо.

ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Тосонцэнгэл сумын лаборатори 1 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн 4 бүлгийн сурагчдад усны нөөц, зүй зохистой хэрэглээ, хайрлан хамгаалах талаар сургалт хийж, АХА тэмцээн зохион байгууллаа.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

БӨХӨН БҮХИЙ СУМДЫН “ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛ” -ИЙГ БАЙГУУЛЛАА
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүйсийн говь цэцэг нуурын сав газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран Говь-Алтай аймгийн Дарив, Тонхил, Төгрөг, Халиун, Шарга, Хөхморьт, Баян-Уул, Ховд аймгийн Дарив сумдын Засаг дарга нар, БОХУБ, байгаль хамгаалагч, малчдын төлөөллүүдийг оролцуулан булаг шанд хашиж хамгаалах “Талуудын хамтын ажиллагааны зөвлөл” байгуулав.

ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
“Алтай институт ТББ”-тай “Бүргэдийн баяр”-ыг хоёр дахь жилдээ хамтран зохион байгууллаа. Тус арга хэмжээнд газар нутгийн байгалийн үзэсгэлэнт газар болон нутгийн иргэдийн заншил, өв соёл уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулав.

ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, түүний үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Завхан аймгийн Ерөнхий боловсролын IV-р сургууль, Алтангэрэлийн нэрэмжит III-р сургууль, МБУГС-тай Дэвшил сургуулиудын эко клубийн 7-11 дүгээр ангийн 30 суралцагчдын дунд сургалт хийв.

ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Дэлхийн ОЙ, УС, ЦАГ УУР-ын өдрүүдийг угтаж зорилтот сургалтыг Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 9 дүгээр ангийн 4 бүлгийн сурагчдад Идэр голын сав газрын захиргаа, “Ой-Тогтвортой байдал эмэгтэйчүүд холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулав.

ХОВД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Германы олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хүрээнд хэрэгжиж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” /SPACES/ төслийн орон нутаг хариуцсан хөгжлийн зөвлөх Андреас Аарэнбог эко клубийн сурагчдад “Хог хаягдлын менежмент”-ийн талаар илтгэл тавьж, мэдээлэл солилцов.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
#ХАМЖИХГҮЙ БОЛ #АМЖИХГҮЙ аяны хүрээнд Баянтал,Сүмбэр, Шивээговь сум нэгдэж байна. Иймд сумдын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгүүд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран мал,амьтны сэг зэмийг устгалын талбайд төвлөрүүлж, халдваргүйжүүлэлт хийв.

МЯНГАН УГАЛЗАТЫН БАЙГАЛЫН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан орчны бүсийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эко клубын хүүхдүүдэд усны үнэ цэнэ, зохистой хэрэглээ, Биологийн олон янз байдал, Хог хаягдлын талаар сургалт хийв.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Сүхбаатар сумын 5 дугаар сургууль, Шаамар сумын Ерөнхий Боловсролын сургууль 1 дүгээр сургуулийн сурагчдад “Ой ба инновац” уриан дор “Олон улсын Ойн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.Мөн “Сэлэнгэ аймгийн амьтан, ургамлын тухай”, “Модоо тарьцгаая” сэдвээр мэдээлэл хийж, байгалийн ургамлын гербари танилцуулав.

ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдын зэрлэг амьтдад био техникийн арга хэмжээ авав. Тус ажлыг ус ашиглагч 19 аж ахуйн нэгжтэй хамтран 2000 боодол өвсийг, идэш тэжээл хомс бүс нутагт хаваржиж буй хулан, зээр, хар сүүлт, аргаль зэрэг амьтдын бэлчээр нутагт байршуулав.

УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
"Ойн салбарын 100 жилийн ой", "Дэлхийн Ойн өдөр"-ийг тохиолдуулан "Эрүүл ой-эрүүл өсөлт" илтгэлийн уралдааныг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Үүнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн хүчилтөрөгчийн нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, ойн чиглэлээр экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой.

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, арга хэмжээнд зарцуулах, төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилт болон “Тэрбум мод” хөдөлгөөний явц, орон нутгийн хэмжээнд хэрэгжилт, хяналт шалгалтын хууль эрх зүйн талаар мэдээлэл өгөв.

ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Булган аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвтэй хамтран Булган аймгийн Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгууллаа.

УВС НУУРЫН АЙ САВЫН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Монголын ирвэс төвтэй хамтран 2024 оны 03 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Тэсийн голын байгалийн нөөц газарт Төв азийн минжний судалгааг хийлээ. Судалгааны үр дүнд Тэсийн голын сав газарт нийт 22 бүл минжийг тоолж, минжний амьдрах орчин, тоо толгой хэвийн гэсэн дүгнэлт хийж ажиллалаа.

ХАРАА ЕРӨӨ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль орчны холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хамтарсан хяналт шалгалтыг 2024 оны 03 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Дэлхийн ойн өдөр, Усны өдрийг тохиолдуулан Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 1а ангийн сурагчдад мод бут тарих, хөрс бэлтгэх, “Байгаль орчноо хайрлан хамгаалахад бид юу хийж чадах вэ” сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл хийв.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатар хот-2040 хөгжлийн төлөвлөгөөг Багануур дүүргийн иргэдэд танилцууллаа 12 цагийн өмнө
Обьектын гал түймрийн талаас илүү хувь нь санамсар болгоомжгүйгээс гарч байна 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, хэрээс хэтэрлээ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн 15 цагийн өмнө
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 15 цагийн өмнө
Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна 15 цагийн өмнө
Сар шинийг угтсан кредит картын урамшуулал зарлагдлаа 16 цагийн өмнө
"Таван аварга"-ын нэрэмжит барилдаанд О.Хангай аварга түрүүллээ 16 цагийн өмнө
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг 17 цагийн өмнө
Мазаалай баавгайг сурталчлах аян боллоо 17 цагийн өмнө
Цахилгаан шатны хонгил руу хүүхэд унаж нас барсан хэрэгт СӨХ-ны удирдлагад ял шийтгэлээ 17 цагийн өмнө
Сурагчдын бие даалтын долоо хоног дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ 17 цагийн өмнө
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 18 цагийн өмнө
Хүнд суртлаас болж 10-20 жил хиймэл гар, хөлөө солиулаагүй иргэн ч байна 18 цагийн өмнө
Бөх үздэг бүсгүйчүүд: Бөхийн гэргий болно гэж боддог. Үндэсний бөхөө үзэж өв соёлоо дээдлэх дуртай 20 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд 48841 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлжээ Өчигдөр
Фото сурвалжилга: "Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв Өчигдөр
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ Өчигдөр