Улсын хэмжээнд 28 багшийн туслах ажиллаж байна

Ц.Цэрэнбадам
2024/11/11

Улсын хэмжээнд энэ оны аравдугаар сараас эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад 28 багшийн туслах ажиллаж байна. Багшийн хөгжлийгдэмжих тухай хуульд “44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар ангид”, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд “Суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч багшийн туслах ажиллуулах” талаар заасан байдаг. Улсын хэмжээнд ажиллаж буй 28 багшийн туслахын 12 нь тусгай хэрэгцээт хүүхэдтэй, 16 нь 44 буюу түүнээс дээш сурагчтай бага ангид ажиллаж байгаа юм.

Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 105 дугаар сургуульд багшийн туслахаар хоёр хүн ажиллаж байна. Тус сургуульд хоёр дахь жилдээ ажиллаж буй туслах багш “Би түүх, нийгмийн багш мэргэжилтэй. Хүүхэд минь аутизмын хүрээний эмгэгтэй учир ажиллах боломж тааруу байсан.

Харин багшийн туслахаар ажиллах болсноор өөрийн болон бусдын хүүхдэд туслах боломжтой боллоо” гэв. Багшийн туслах ажиллуулснаар үндсэн багшийн ажлыг хөнгөвчлөх, тусгай хэрэгцээт хүүхдийг хөгжүүлэхэд дэмжлэг болж буй аж. Ташрамд дуулгахад, МУБИС-иас багшийн туслах бэлтгэх сургалт зохион байгуулдаг байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20