Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "11-11 төв"-д сар бүр ажиллана

Ц.Цэрэнбадам
2024/11/12

Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д өнгөрсөн аравдугаар сард эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 463 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсний 52.4 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, 37.5 хувь нь эмийн жортой холбоотой санал, гомдол эзэлж байна. 
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр тус төвд ажиллаж, иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь шийдвэрлэлээ. Мөн 11-11 утсаар  эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлаар хандсан иргэдтэй Эрүүл мэндийн яамны болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн удирдлагууд шууд холбогдон асуудлыг нь шийдвэрлэх арга хэмжээг авлаа.
Иргэдээс гаргаж байгаа гомдлын дийлэнх хувийг эзэлж байгаа эмийг жороор түгээхтэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тодорхой тайлбар мэдээллийг өглөө. Тодруулбал,  Монгол Улс 2021 оноос эхлээд  хөнгөлттэй эмийн жорыг цахим хэлбэрээр бичиж, эмийн сан иргэнд олгодог тогтолцоог нэвтрүүлж, ашиглаж хэвшсэн байсан бөгөөд энгийн эмийг худалдан авахад цахим систем ашиглагддаггүй байсан. Учир нь Монгол Улсад бүртгэлтэй 2500 эмийн сангаас 1100 орчим эмийн сан нь цахим жорын программ хангамжгүй байсантай холбоотой аж.
Түүнчлэн манай улсад эмчийн хяналтад хэрэглэх эмийг жоргүйгээр, дур мэдэн эм авч ууснаас үүдэн амь насаа алдсан тохиолдлууд цөөнгүй байна. Иймд зайлшгүй эмчийн хяналтын дор жортой олгохоор үйлдвэрлэгчээс тавигдсан шаардлагыг биелүүлдэг тогтолцоонд шилжих шаардлага байгааг үндэслэн эмийн жорын программ хангамжийг өргөтгөснөөр эмч нар ямар ч төрлийн эмийг цахимаар бичих боломжийг бүрдүүлсэн гэв. 
Ямар эмийг, ямар тунгаар, хэдий хугацаанд уух ёстой гэдгийг эмч тухайн иргэнийг үзэж байж шийддэг төдийгүй иргэн болон эмчийн хариуцлага хоёр талдаа яригддаг асуудал. Энэ асуудлын талаар ард иргэд, эмнэлгийн мэргэжилтнүүд нэгдсэн ойлголтод хүрч, хэрэгжилтийг хангаснаар Монгол Улсын эмийн чанар аюулгүй байдал, зохистой хэрэглээ, нөөцийн мэдээлэл ил тод болно гэдгийг онцлов. Хэрэв төр, хувийн хэвшлийн аль ч байгууллагын эмч цахим эмийн жор бичихгүй байх болон эмийн сантай холбоотой асуудлаар 119 дугаарт хандаж, шийдвэрлүүлэх боломжтой болсныг тодотголоо. 
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д сар бүр ажиллаж, санал хүсэлтийг хүлээн авч, иргэдтэй уулзаж байхаар шийдвэрлэжээ.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 15 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20