Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Ц.Цэрэнбадам
2024/11/12

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн
төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т
заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Төслийн 1 дүгээр зүйлтэй
холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн зарчмын зөрүүтэй хоёр санал, Улсын Их
Хурлын гишүүн Д.Энхтүвшин зарчмын зөрүүтэй нэг санал гаргаж, тус бүрд нь санал хураалт
явуулан шийдвэрлэлээ. Төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт
асууж, хариулт авав. Ж.Ганбаатар гишүүн төсөл дэх татвартай холбоотой зохицуулалт, мөн тусгай
зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар
арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг журмын дагуу тооцож, төрийн дансанд байршуулах
зохицуулалтын талаар тодруулж, хариулт авав. Төслийн хүрээнд 14 хувийн ашигт малтмалын нөөц
ашигласны төлбөр ногдуулах бөгөөд цаашдаа энэ хувь өсөх тооцооллыг ажлын хэсэг
тайлбарласан. Уул уурхайн компани болон орон нутгийн харилцааг тодорхой болгож, улмаар
хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хуульд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг
Ж.Ганбаатар гишүүн илэрхийлсэн юм.

Х.Ганхуяг гишүүн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ийнхүү тодорхой төрлийн ашигт
малтмал дээр тусгайлан зохицуулах нь оновчтой эсэхээр тодруулсан. Цацраг идэвхт ашигт
малтмал учраас Цөмийн энергийн тухай хуулийн хүрээнд тусгайлан зохицуулах нь оновчтой, бусад
тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв.
Үргэлжлүүлэн М.Бадамсүрэн гишүүн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн
хуваарилалттай холбоотой асуудлаар, Л.Мөнхбаясгалан гишүүн энэхүү төслөөс бүс нутагт үзүүлэх
нөлөөлөл, цаашдын үр ашгийн талаар тодруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын
хэсгээс хариулт авав. Энэ зүйлтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах
шаардлагагүй хэмээн үзсэн юм. Төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын
гишүүн Л.Соронзонболд, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал
нар асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан. Дараа нь төслийн
мөн зүйлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг
бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Үргэлжлүүлэн төслийн 4 дүгээр зүйлийг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн
асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Гишүүд энэ зүйлтэй
холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй юм. Төслийн 5 дугаар зүйлтэй
холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэж, зарчмын зөрүүтэй саналын
томьёолол гаргасангүй.

Ийнхүү Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт
өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн
байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд
хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 9 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 10 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 10 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 12 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 14 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 14 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20