Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гал гарчээ

Ц.Цэрэнбадам
2024/11/18

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж, эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн.

Гэвч уг цахилгаан станцад осол гарчээ.

Тодруулбал, “Цэцэнс Майнинг Энд Энержи” ХХК буюу “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Монгол улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг 2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр амжилттай эхлүүлсэн.

Харамсалтай нь 2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 05:00 цагийн үед нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэгт галын осол гарлаа. Галыг богино хугацаанд бүрэн унтраасан бөгөөд ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Энэхүү ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилж байгаад хүлцэл өчье. Галын ослоос гарсан хохирлыг богино хугацаанд засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулахаар захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч Синостийл компанийн инженер техникийн ажилтнууд шуурхай ажиллаж байна” гэлээ.



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 1 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 1 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 15 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 20 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 21 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 21 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 22 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 22 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 23 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 23 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр