“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ НАЙМАН САРЫН БАЙДЛААР 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨВ

О.Шүрэнцэцэг
2024/09/11

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Оны эхний 8 сарын мэдээллийг тоон дүнгээр харуулбал, 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ.  

Компани 2023 онд 3.5 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж 2.8 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 2.4 их  наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэн, жилийн төлөвлөгөөгөө 97.1 хувиар  биелүүлэн ажиллаж байна.

Нүүрсийг биржээр арилжаалж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК амны гэрээ байгуулаагүй, зөвхөн Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нүүрсний арилжааг зохион байгуулж байна. Оны эхний найман сарын байдлаар нийт 34 удаагийн биржийн арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 11.7 сая тонн нүүрс худалдаалж, Монголбанканд 2.4 тэрбум ам.долларыг арилжаад байна.

Түүнчлэн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий Нүүрс баяжуулах үйлдвэр, баяжуулах үйлдвэрийг усаар хангах Загийн усны хоолойн төсөл, жилд 20 сая тонн нүүрс төмөр замын тээвэрт ачих хүчин чадалтай Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв  зэрэг орчин үеийн өндөр технологи бүхий томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж бүтээн байгуулалтын ажлыг дуусгаад байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 1 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 3 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 3 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 4 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 5 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 17 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 22 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 23 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 23 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр