Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан

Ц.Цэрэнбадам
Өчигдөр

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн босгон дээр Ерөнхий сайд асан Д.Содномтой уулзаж, 1960 оны Үндсэн хуулийн талаар зарим зүйлийг асууж, тодрууллаа.

-Та 1960 оны Үндсэн хуулийн  талаар дурсаж ярих цөөхөн хүмүүсийн нэг. Тухайн үед 1940 оноос хойш 20-хон жилийн дараа Үндсэн хууль батлах хэрэгцээ, шаардлага юу байсан бол…?

-Миний хувьд 1963-1969 онд Сангийн яамны сайдаар, 1969-1984 он хүртэл Улсын төлөвлөгөөний комисст ажилласан. Өөрөөр хэлбэл, 1960-аад оны үед Монгол Улсынхаа Сангийн яам, Төлөвлөгөөний комисс гэсэн эдийн засаг, санхүүгийн байгууллагад ажиллаж байлаа. Иймд тухайн үед Үндсэн хууль батлах шалтгаан нөхцөл, тус хуулийн хүрээнд ямар ажил, арга хэмжээ авч байсан талаар цухас ярья.

1960-аад он бол Дэлхийн II дайны сүйтгэл, хор хохирлыг арилгахын тулд социалист орнууд эдийн засгийн хувьд нэлээн хүнд байдалд орсон төдийгүй цаашдаа хамтын хүчээр хөгжих уриаг дэвшүүлэн ажиллаж байсан үе. Энэ хүрээнд социалист орнууд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл хэмээх хамтын ажиллагааны томоохон хэлэлцээрийг байгуулаад хөгжилтэй орнууд нь Монгол, Вьетнам зэрэг хөгжлөөр хоцорч яваа улс орнуудаа бүх талаар дэмжин хөгжүүлэх гол зорилгыг тавьсан.

Тиймээс Монгол Улс хөгжлийнхөө шинэ үе рүү шилжих эхлэл тавигдсан тул 1960 оны Үндсэн хуулийг баталж, мөрдсөн. Энэ утгаараа Монгол Улс эдийн засгийн хоцрогдлоо арилгаж, социалист бусад улс оронтой хөгжлийнхөө түвшинг ойртуулах тэрхүү зорилтоо тодорхойлж, зорилгоо төлөвлөж, хэрэгжүүлэх явдалд Үндсэн хуулиа батлах нь чухал ач холбогдолтой байсан юм.

-Тухайн цаг үедээ өөрийн үүргээ гүйцэтгэсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1960 оны Үндсэн хууль түүх болоод үлджээ. Энэ хуулиас эргээд харахаар олзуурхмаар, эсвэл оновчтой зүйл, заалт юу байсан бол…?

-Ардын Их Хурал нь тухайн цагтаа төрийн эрх барих дээд байгууллага байлаа. Орон нутгийн сум, нэгдэл, намын үүрийн дарга нарыг Ардын Их Хурлын депутатаар сонгодог тул хөгжлийн төлөвлөгөөнд орон нутгийн онцлог, иргэдийн саналыг тусгаж чаддаг байсан.

Мөн Ардын Их Хурлаас гаргасан хууль, тогтоол шийдвэрүүдийг депутатууд орон нутгийн иргэдэдээ тайлагнаж, танилцуулдаг. Энэ нь төрийн дээд байгууллагын зохион байгуулалтын шилдэг туршлага тул үүнийг одоо ч ашиглах хэрэгтэй гэж боддог. Учир нь ард түмний амьдрал, орон нутгийн хөгжил, зовлон жаргалын талаар нэвтэрхий толь болсон тэдгээр хүмүүс нэг дор цуглаад асуудлыг ярилцахаар шийдвэрлэх гарц, гаргалгааг гайхалтай олж сонгож чаддаг байсан юм. 

-Тэгвэл дээрх зохион байгуулалтын хүрээнд хууль батлах, хэлэлцүүлэх үед иргэдийн саналыг сайтар тусгаж байсан гэж ойлгож болох нь ээ?

-Ардын Их Хурлаар хууль хэлэлцэх үед сум, нэгдэл, намын дарга нар саналаа хэлдэг байлаа. Тухайн үеийн Ардын Их Хуралд би Сангийн сайд, төлөвлөгөөний комиссын даргын хувьд улсын төсөв, жилийн болон таван жилийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар илтгэл тавьдаг байсан. Мөн депутат нэг бүрийн хэлж буй санал бүрийг хянаад хуульд тусгах, эс тусгах шалтгааны нөхцөлийн талаар тайлбарладаг байлаа. Үнэндээ тэд цөөхөн үг хэлдэг. Гэхдээ цөөхөн үгэндээ амьдралын хамгийн чухал асуудлыг базаж хэлдэг, бодсон санаснаа ажил болгож, хэрэгжүүлж чаддаг тийм хүмүүс байсныг хэлэх хэрэгтэй.

Товчхондоо 1960 оны Үндсэн хуульд Ардын Их Хурал нь дээд танхимтай байхаар тусгасан нь ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан гэж хэлнэ. Учир нь орон нутаг сум, нэгдэл бүрийг төлөөлж 400 гаруй хүн Ардын Их Хурлын депутатаар сонгогддог байсан нь ард түмний санал, хүсэлтийг төлөөлж ярих эрх, үүрэгтэй хүмүүсээр парламентыг бүрдүүлдэг гол онцлог нь оршиж байгаа юм.  Ер нь ардчилал гэдгийг их энгийнээр хэлбэл, ард түмний засаглал гэсэн л үг.  Ард түмний засаглал яаж бүрдэх ёстой вэ гэхээр бол засаг захиргааны анхан шатны нэгж байгууллага, иргэдээ төлөөлсөн хүмүүсийг төрийн эрх барих дээд байгууллагадаа сонгож ажиллуулах явдал. Үүнийг 1992 оны Үндсэн хууль батлахдаа жаахан гажуудуулсан юм шиг санадаг.

-Тухайлбал,

-Шинэ Үндсэн хуулиар парламент нэг танхимтай, тэр нь  хууль батлах гол үүрэгтэй байгаа юм. Мөн Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Төрийн хэрэгт шууд оролцоно гэдэг нь хууль тогтоох байгууллага, Засгийн газар, шүүхийн бүтэц бүрэлдэхүүнийг тогтооход ард түмэн оролцох ёстой гэсэн үг. Энэхүү хоёр эрхийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан. Гэвч тэдгээр эрхүүдээ ард түмэн бүрэн эдэлж чадахгүй байна. Улмаар хууль тогтоох гол үүрэгтэй Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага болсон тул баталж буй хуулиа өөрсдөө хянахаас биш, ард түмний хяналт байхгүй болсон харагдаад байдаг. Бүр 1924 онд баталсан Үндсэн хуульд хоёр танхимтай байхаар заасан байдаг юм. Тэгэхээр бид цаашдаа парламентаа хоёр танхимтай болгох шаардлагатай байна.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20