Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Ц.Цэрэнбадам
2024/11/21

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.

Тухайлбал, СХД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна талбай болон тоглоомын талбайн тохижилтын ажил дууслаа. Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 52.0м x 22.5м хэмжээтэй, цутгамал төмөр бетон баганан суурьтай, зоорьтой 2 давхар юм.

Хувцас солих өрөө, гал тогоо, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, бассейн, агуулахын өрөө, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Хүрэл ордон” ХХК болон “И Пи Эс групп” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 35 минутын өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 42 минутын өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 1 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 2 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 14 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 19 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 20 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 20 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 20 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 21 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 22 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 22 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 23 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 23 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ Өчигдөр
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна Өчигдөр
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр