Хүйтний улиралд ч дасгал хөдөлгөөнөө зогсоох ёсгүй

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын олон хэсэгт цаг агаар хүйтэрч байгаа ч хүйтэн цаг агаар нь дасгал сургуулилтаа зогсоох хэрэгтэй гэсэн үг биш бөгөөд ямар дасгал тохирох вэ гэдгийг сонгох нь чухал юм. Улирлаас үл хамааран насанд хүрэгчид долоо хоногт дунджаар 150 минут дунд зэргийн эрчимтэй биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай болохыг АНУ-ын Өвчний хяналтурьдчилан сэргийлэх төвөөс мэдээлж байна. Дугуй унах, гүйх, теннис тоглох, цанаар гулгах зэрэг дасгалуудыг хийж болох юм. Мөн цас хүрздэх зэрэг гэр орны эрч хүч шаардсан ажлууд ч дасгалын тоонд орно гэдгийг онцолжээ.

Тогтмол дасгал хийдэг хүмүүс идэвхигүй амьдралын хэмнэлтэй хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэл 31 хувь, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл 27 хувь, хорт хавдар тусах эрсдэл 12 хувиар бага гэсэн судалгааны дүн гарчээ. Ямар нэг шалтгаанаар хөдөлгөөнгүй байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөллийг дагуулдаг учир өдөр бүр хөдөлгөөн хийх нь чухал. Хамгийн багадаа 10-15 минут хурдан алхах зэргээр дасгал хөдөлгөөнтэй байхыг чухалчлах шаардлагатайг эрдэмтэн судлаачид сануулсаар байна.  

Сүүлийн үеийн судалгаагаар ажил дээрээ голчлон суудаг хүмүүс тодорхой шалтгааны улмаас нас барах эрсдэл 16%-иар, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл 34%-иар өндөр байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм. Тиймээс эдгээр илүү хөдөлгөөнгүй хүмүүс ажил дээрээ илүү их хөдөлдөг хүмүүстэй харьцуулахад илүү их биеийн тамирын дасгал хийж, амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.


Эх сурвалж: CNN 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20