Л.Отгонцэцэг: Барилгын хог хаягдал хөрсөнд хүнд металлын бохирдол үүсгэж байна

О.Шүрэнцэцэг
52 минутын өмнө

БОУАӨЯ-ны харьяа Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвөөс барилгын хог хаягдал хаясан хөрс болон Туул голын төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдсэн хаягдал ус нийлүүлэгдэж байгаа  хэсгээс сорьц авч шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргажээ. Уг шинжилгээний үр дүнгийн талаар Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн захирал Л.Отгонцэцэгээс тодрууллаа.

-Танай байгууллага барилгын хог хаягдал хаягдсан хэсгийн хөрснөөс дээж авч шинжлүүлсэн талаар мэдээлэл өгөөч. Шинжилгээнд Улаанбаатар хотын аль хэсэг хамрагдсан бэ?

-Манай байгууллагын судлаачид иргэдийн гомдлын дагуу Туул голын хамгаалалтын бүсийн хөрсний бохирдлыг тодорхойлохоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонгины булан орчмын таван цэгээс дээж авч,  байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн.

Судалгаанд нийт 182 га талбай хамруулснаас 4.48 га нь барилгын хог хаягдалтай. Үүний 3.84 га нь иргэн, аж ахуй нэгж байгууллагийн, 0.64 га нь нийтийн эзэмшлийн талбай байна. Хог хаягдлын дийлэнх нь бетонон хавтан, замын хашлага, бордюр, тоосго, блок, сав, баглаа боодол, барилгын суурь болон талбайн тэгшилгээ, цэвэрлэгээнээс гаргасан хог хаягдал байсан.

-Хөрсний шинжилгээний дүгнэлт анхаарал татаж байна. Барилгын хог хаягдал нь хөрсөнд ямар  сөрөг нөлөө үзүүлж байна вэ?

Лабораторийн шинжилгээний дүн мэдээг Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2019 стандартын хөрсөнд агуулагдах бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулахад хүнд металлуудын агууламжаар хүнцэл 2.8 дахин их, цайр 5.2 дахин их, зэс 1.5 дахин их агууламжтай гарсан байна.

Хөрсөнд нэвчсэн хүнд металлууд нь амьтан, ургамалын өсөлт хөгжилтөд нөлөөлөх  төдийгүй газрын доорх усыг бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хорт хавдрыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг. Энэ нь тухайн цэгт бохирдол үүссэн бохирдлыг тодорхойлсон дүн бөгөөд бохирдлын эх үүсвэрийн судалгаа шинжилгээг дахин хийж, бохирдсон талбайн нэвчилтийн гүний тархалт, эх үүсвэрийн судалгааг нарийвчилан хийх шаардлагатай байгаа.

-Хөрснөөс гадна танай байгууллага саяхан Туул голын төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдсэн хаягдал ус нийлүүлэгдэж байгаа хэсгийн уснаас сорьц авч, шинжилгээ хийсэн байсан. Шинжилгээний хариу нэлээд зөрчилтэй харагдсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? 

-Иргэдийн гомдлын дагуу манай байгууллага, Туул голын сав газрын захиргаатай хамтран Туул голын уснаас сорьц авч шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргаж, зөвлөмж хүргэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг 10 дугаар сарын 29-ний өдөр Сонсголон, Сонгино Биокомбинат орчмын дөрвөн цэгээс Туул голын усны сорьц авч, Усны төв лабораторид ерөнхий хими болон нян судлалын шинжилгээг хийлгэсэн.

 Шинжилгээгээр Туул гол усанд аммоний азотын бохирдол стандартад заагдсан хүлцэх дээд агууламжаас 5.4 - 22.6 дахин, төмрийн агууламж 1.6 дахин, сульфатын агууламж 1.1 дахин хэтэрсэн нь тогтоогдсон.

Нян судлалын лабораторийн шинжилгээгээр гэдэсний савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян сорьц авсан дээрх дөрвөн цэгт илэрсэн.

Нянгийн бохирдол нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг бохирдуулж, тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна.

Мөн ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд стандартын хүлцэх дээд агууламжаас хэтэрсэн, нянгийн бохирдолттой байгаа нь төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдсэн хаягдал усыг “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS4943:2015 стандартын шаардлагад нийцүүлэн Туул голд нийлүүлэх шаардлагатайг харуулж байна.

 



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 9 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 9 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 14 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20