“Процессын дахин инженерчлэл” санал солилцох уулзалт боллоо

О.Шүрэнцэцэг
2024/11/28

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ, Дотоодын цэргийн байгууллагын удирдлага, албан хаагчид хамтран “Процессын дахин инженерчлэл”-ийг ЦЕГ дээр хийхтэй холбогдуулан анхны санал солилцох уулзалт боллоо.

Процессын дахин инженерчлэл сэдвээр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ТСБ-ийн Үр дүнгийн шинжилгээний багийн Ахлах судлаач, доктор (Ph.D) Б.Отгонсүрэн процессын дахин инженерчлэл хийгдсэн байгууллагуудын судалгааг танилцууллаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: ЦЕГ нь өөрсдийн санаачилгаар процессын дахин инженерчлэл хийлгэх хүсэлт тавин, төрийн байгууллагуудын манлайллыг үзүүлж энэхүү санаачилгыг эхлүүлж байгаад талархалтай байна. Төрийн байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдын сэтгэл ханамжийн баталгаа, ажлын ачаалал бууруулах, ажил чиг үүргийн давхардлын асуудал дээр анхаарч ажиллах шаардлага хэрэгцээ байна. Цагдаагийн байгууллагад дэвшилттэй олон зүйл байгаа. Цагдаагийн байгууллага нь аймаг, дүүргээ бүсчлэн ангилж албан хаагчид, мөрдөн байцаагч нарын ажлын ачааллыг бууруулах, иргэдийн санал гомдол өргөдлийг шийдэх асуудлууд дээр анхаарч ажиллах, төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, албан байгууллагын дүрэм журмыг хялбаршуулах, цэгцлэх чиг үүргийн давхардал дээр анхаарах шаадрлагатай харагддаг. Ачаалал ихтэй газраа хүний нөөцөө хэрхэн шийдэх гэх мэт том зургаар стратеги төлөвлөгөөтэй ажиллах боломжыг судлавал энэхүү ажил үр дүнтэй байх болно гэж харж байна.

Мөн ЦЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Сүхболд. Цагдаагийн байгууллага нь одоо байгаа асуудлаа засан залруулъя гэдэг ажлын хүрээнд хүний нөөц, үйл ажиллагааны чиглэл дээр дотоодын болон гадаадын судалгааны байгууллагуудаар судалгаа хийлгэн, хэрэгжүүлэх ажлын талаар та бүхэнд танилцууллаа. Цагдаагийн байгууллага нь өөрчлөлт шинэчлэлийн ажлаа анхан шатнаас нь эхлүүлэх санаачилга гаргаад ажиллаж байна. Цагдаагийн байгууллага нь лавлагаа мэдээллийн ажлуудаа бүгдийг цахимжуулах, иргэдийн өргөдөл гомдол хаана байгаа, хэрхэн шийдэгдэж байгаа мэдээллийг иргэн хүн гар утаснаасаа авах, мөрдөн байцаах ажиллагааны мэдээлэл хүргэх гэх мэт ажлуудыг шинэчлэн бүртгэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын хамгийн гол ажил нь урьдчилсан сэргийлэх ажил гэж үзээд  энэхүү албыг өргөжүүлэн ажиллаж байна.  Цагдаагийн байгууллагын бүтэц цаашид яаж ажиллах, байгууллагын захиргааны удирдлагын бодлого, стратеги төлөвлөгөө нь цаашлаад яам, болон төрийн байгууллагуудтай уялдуулан нэг зүгт харсан нэг бодлого хэрэгжүүлсэн байхаар төлөвлөн ажиллах болно.

Процессын дахин инженерчлэл хийснээр цагдаагийн байгууллага түргэн шуурхай ажиллах, иргэдийн гомдлыг түргэн шуурхай шалгадаг байх, мэдээлэл хүргэдэг байх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх, албан хаагчдын ажлын ачааллыг хэрхэн бууруулах асуудлууд дээр шийдэл гарна гэж итгэж байна.Цагдаагийн байгууллагын зүгээс та бүхэнтэй бүхий л талаар хамтарч ажиллах болно гэлээ.

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, болон бусад удирдлагууд, Мөн Хууль зүй дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Cүхболд, Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир болон бусад удирдлагууд оролцлоо. 


 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20