Ногоон барилгын “BESTGER” үнэлгээний аргачлал

О.Шүрэнцэцэг
2024/10/08

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, түгээмэл хэрэглэгддэг Их Британийн “BREEАM”, АНУ-ын “LEED”, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “EDGE” зэрэг үнэлгээний системүүдийг судалж харьцуулан, манай орны байгаль цаг уурын онцлогт тохирсан ногоон барилгын “BestGER” үнэлгээний системийг боловсруулж дууслаа. 

Уг зэрэглэл нь хоёр шатлалтай. “BestGER” хялбаршуулсан зэрэглэл нь Барилгын тухай хуулийн 10.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл шаардлагагүй, амины орон сууц, барилгуудад зориулсан хялбаршуулсан хувилбар буюу хоёр бүлэгтэй, 12 шалгуур үзүүлэлттэй. Харин “BestGER” дэлгэрэнгүй зэрэглэл нь илүү өргөн хүрээтэй, зургаан бүлэг, 32 шалгуур үзүүлэлттэй.  Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан барилга байгууламжийн төвөгшил, ангилалын хүрээнд орон сууц, хороолол, үйлдвэрлэлийн барилга, худалдаа үйлчилгээний олон төрлийн зориулалтын барилга байгууламжийн ногоон эсэхийг үнэлэхэд зориулсан дэлгэрэнгүй шатлал юм.

Ногоон барилгын үнэлгээний систем батлагдсанаар Монгол Улс өөрийн гэсэн дотоод орчны агаарын хувьд чанартай, эрчим хүч, ус болон бусад байгалийн баялагт хэмнэлттэй үндсэн үзүүлэлттэй болж байна. Ингэснээр ногоон барилгын үзүүлэлтийг хангаж баригдсан барилга байшинд амьдарч байгаа хүмүүсийн орчин нөхцөл сайжирч, хүрээлэн буй орчин илүү цэвэрхэн болж, бохирдол багасна.

 Нөгөө талаар ажлын бүтээмж өндөрсөх юм. Жишээ дурдахад эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгад амьдарч байгаа хүн хөлсгүй хөдөлмөрт зориулдаг цагаа 90 хувь хэмнэдэг гэсэн судалгаа байдаг. Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар монгол эмэгтэйчүүд 4 цаг 50 минутыг  хөлсгүй хөдөлмөрт зориулдаг бол үүнийг 90 хувь хэмнэх ажээ. Өөрөөр хэлбэл, гал түлэхийн тулд нүүрс, түлээ, үнс цэвэрлэн цаг алдахгүй болж, тэр хугацааг өөртөө зарцуулах, өөрийгөө хөгжүүлэх, мөн баялаг бүтээх, орлого олох, эсвэл амрах боломж нээгдэнэ гэсэн үг юм.

Ногоон барилга гэдэг нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүч бага шингээсэн материал ашигласан, эрчим хүчний хэмнэлттэй, цэвэр усны хэмнэлттэй, саарал усыг хэрэглэдэг зэргээс гадна оршин суугчдад тав тухтай орчныг бүрдүүлсэн, хүртээмжтэй, дотоод агаарын чанар сайн, газар хөдлөлт, галд тэсвэртэй бат бэх байх гэхчилэн олон талт асуудал багтаасан барилга байгууламж юм. Өнөөдөр манай улсад утаа, хөрс, орчны бохирдол ноцтой түвшинд хүрсний зэрэгцээ, олон амины орон сууц, барилгад цууралт үүсэж, эдийн засгийн эргэлтэнд орохгүй зогсонги хөрөнгө ихээхэн хэмжээгээр бий болсон байгаа нь ногоон барилгын хэрэгцээ шаардлага нэн өндөр байгааг илтгэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20