Олон нийтийн цахим сүлжээнд хилийн цэргийн .. дугаар ангийн албан тушаалтан доод албан тушаалтнаа ажлын байран дээрээ хүч хэрэглэж зодсон гэх мэдээлэл нийтлэгдсний дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Шалгалтын явцад ангийн эрх бүхий албан тушаалтан болох М нь тус ангийн ахлах ажилтан А-г удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалсан гэх шалтгаанаар загнаж цохьсон гэх нөхцөл байдал тогтоогджээ. Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна