Олон нийтийн сүлжээгээр G-Class маркийн автомашин явган хүний замаар явж байгаа бичлэг цацагдсан.Тэгвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочид Тээврийн цагдаагийн албанаас хариуцлага тооцсон байна. Тодруулбал, тухайн жолоочийг замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.39-д зааснаар 20 мянган төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна