Ж.Батсуурь сайд “Солонго 1, 2” орон сууцны төслийн явцтай танилцлаа

О.Шүрэнцэцэг
2024/07/26

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах дэвшилтэт технологийг шингээсэн, ухаалаг систем бүхий орлогод нийцсэн 5002 айл өрхийн амьдрах “Солонго-1” /MON18/, “Солонго-2” /MON19/ орон сууцны хороолол барих төслийн ажилтай өнөөдөр /2024.07.25/ танилцлаа.

Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Ж.Батсуурь, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, Төслийн зохицуулагч Б.Эрдэнэбулган,  төслийн ерөнхий гүйцэтгэгч “Колон Глобал” корпораци, “Мүүён Си Эм” ХХК-ийн Төлөөний газар, “Интеллект Тауэр” ХХК, “Гранд Слаб Инвест” ХХК болон бусад албаны хүмүүс оролцов.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хэрэгжүүлж буй “Солонго-1 (MON-18), Солонго-2 (MON-19) орон сууцны хороолол барих” төсөл хэрэгжүүлэгч нэгжээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК ажиллаж байна. “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах бодлогын хүрээнд 2013-2014 онд 1767 айлын “Буянт-Ухаа 1” орон сууцны  хороолол, 2014-2016 онд 2592 айлын “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий 5002 айлын “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийн гүйцэтгэгчээр “Колон Глобал” корпораци шалгарч, БХБЯ-тай 2023.08.28-нд гэрээг байгуулан барилга угсралтын ажлыг 2024 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэн ажлын явц 13.5 хувьтай байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн барилга угсралтын ажил 41 сарын хугацаанд бүрэн барьж дуусган ашиглалтад өгөхөөр ажиллаж байна

Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй тэргүүлэх зорилтууд болох иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал ач холбогдол үзүүлэх төсөл юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20