Ж.Батсуурь: Орон сууц гэдэг бол хамтдаа, хариуцлагатай амьдрахын үндэс

О.Шүрэнцэцэг
2024/11/06

Арабын Бүгд Найрамдах Египет Улсад зохиогдож буй Дэлхийн хотуудын 12-р форумд оролцож байгаа Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнөөдөр сайд нарын дугуй ширээний уулзалтад үг хэллээ.  

 Тэрээр хэлэхдээ “Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбум болж, түүний 70 хувь нь хот суурин газарт оршин суух болно. Тиймээс, XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасны дагуу том хотууд руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг байгаль орчин, хүрээлэн буй орчинд ээлтэй, ухаалаг, эдийн засаг, байгалийн нөөцийн хувьд хэмнэлттэй, жендерийн тэгш эрхийг хангасан, дасан зохицох чадвартай байдлаар тооцон төлөвлөж, хүний эрүүл, аюулгүй орчинд аятай тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг бий болгоход дэлхийн улс орнууд хамтдаа анхаарал хандуулж байна. Чухам энэ цаг үед “Бүх зүйл хотжилтоос эхэлнэ” сэдвийн дор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.

Энэхүү форумаар бид шилдэг туршлагуудаа хуваалцаж, чөлөөтэй санал, бодол, шүүмжээ солилцон, ажлын туршлага, үр дүнг нэгтгэн дүгнэж, алсын хараа, шийдлийг бүтээлч байдлаар хэлэлцэх замаар хүн төрөлхтөнд ээлтэй хот төлөвлөлт, дэд бүтэц, дижитал шийдэл, ухаалаг, ногоон технологийг илүү үр ашигтайгаар нэвтрүүлэн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.    

       Дэлхийн улс орнуудын нэгэн адил Монгол Улсын Засгийн газраас бүс нутгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох урт хугацааны бодлогыг дэвшүүлж, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл, аюулгүй таатай орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ногоон, гамшигт тэсвэртэй, “20 минутын хот”-ын үзэл баримтлалд суурилсан Шинэ хотуудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.  Цаашид бид ирээдүйн тогтвортой, ухаалаг хотын дэвшилтэд загварыг бодитоор хэрэгжүүлэхэд Та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж бэлэн байгаагаа энэ ялдамд илэрхийлье.

   Орон сууц гэдэг бол бидний зөвхөн амьдран суух байр гэхээс илүү хариуцлагатай, хамтдаа аж төрөхийн үндэс суурийг бүрдүүлдэг, нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох үндсэн суурь үзүүлэлтийн нэг болохыг өнөөдрийн форумаар чухалчлан авч хэлэлцэж байгаад таатай байна. 

Монгол Улс 3 сая хүн амтайгаас 60 хувь нь хот, суурин газарт оршин сууж байгаа тул Засгийн газраас иргэдийн орон сууцны хангамжийг 25 хүртэл хувиар нэмэгдүүлэх хүрээнд 2024-2028 онд буюу ирэх 4 жилд 150 мянган айлын орон сууц барих хөтөлбөрийг боловсруулаад байна. Уг хөтөлбөрийг дараах 3 үндсэн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжүүлнэ:Нэг. Нийтийн болон амины орон сууц барих төслийг төр,  хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж, орон сууцны нийлүүлэлтийг тогтвортой хангана.Хоёр. Өрхийн төлбөрийн чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцыг дэмжин хөгжүүлж, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэн эрэлтийг дэмжинэ. Гурав. Орон сууцны инженерийн хангамжийг иж бүрнээр шийдвэрлэж, эрүүл ахуй, амьдрах орчны чанарын стандартын шаардлагыг бүрэн хангана. Үүний үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс баталсан “Хотжилтын шинэ хөтөлбөр”-т тусгасан амьжиргааны шаардлага хангагдсан байх эрхийн нэг хэсэг болох шаардлага хангасан орон сууцтай байх эрхийг тасралтгүй, бүрэн хэрэгжүүлэх боломжтой болно. Та бүхэн өөрийнхөө оронд амжилттай хэрэгжүүлсэн, иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааны ололт амжилт, туршлагаас бидэнтэй нээлттэй хуваалцахыг хүсье” гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20