Ерөнхий аудитор Д.Загджав 31-ний өдөр Төв талбайд шинэ жилийн цэнгүүн зохион байгуулахыг эсэргүүцэв

Ц.Цэрэнбадам
2024/12/03

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Үндэсний аудитын газар болон нийслэл дэх Төрийн аудитын газраас дүгнэлтээ танилцуулав. Тус газраас үр ашиггүй зардлуудыг танаж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг дүгнэлт танилцууллаа. Тухайлбал, 2024 оны 12-р сарын 31-ний өдөр Төв талбайд зохион байгуулах шинэ жилийн цэнгүүнд зарцуулах 400 сая төгрөгийг хэмнэх нь зүйтэй гэв.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд “Талбай дээр жил жил бүр зохион байгуулдаг шинэ жилийн цэнгүүнд зарцуулагддаг 400 сая төгрөг бол үр ашиггүй зарцуулалт. Тиймээс хэмнэх боломжтой гэж үзлээ” гэв.
Хэрэв НИТХ тус дүгнэлтийг хүлээж авбал өнөө жилээс эхлэн Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд баярын салют буудаж, шинэ жилийн цэнгүүн болохгүй юм.


2
angry
0
care
6
haha
24
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20