Төрд байгаа иргэний мэдээллийг цаасаар нэхэхгүй байх ажлыг эрчимжүүлнэ

О.Шүрэнцэцэг
2024/12/04

Монгол Улсын Засгийн газар иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх үүднээс 2020 онд “E-Mongolia” системийг нэвтрүүлсэн. Өдгөө тус системд төрийн 86 байгууллагын 1255 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Төрийн үйлчилгээг иргэд цахимаар авахдаа 85 хувь нь гар утаснаас, 13 хувь нь суурин компьютероос, 2 хувь нь киоск машинаас авдаг.

Гэсэн хэдий ч “e-mongolia” системээс иргэд төрийн үйлчилгээг цахимаар авахад тулгамдсан асуудал олон байна. Тухайлбал,

  • Хувийн хэвшил, арилжааны банкууд “e-mongolia” системийн лавлагааг хүлээн зөвшөөрөхгүй, иргэнээс төрийн цахимжчихсан үйлчилгээг цаасаар нэхэх,
  • Хуулийн этгээдтэй холбоотой үйлчилгээг цахимаар авах нь биечлэн авахаас илүү хүндрэлтэй, удаан шийдвэрлэгддэг,
  • Гадаад паспортын зургийг “e-mongolia” системд оруулахад хүндрэлтэй байх
  • Гадаад амьдарч буй иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах зэрэг олон асуудал иргэдийн өмнө тулгамдаж байна.

Энэхүү асуудлуудыг шийдвэрлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү И-Монгол академийн захирал Б.Мягмарнаран, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга У.Болдхүү тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй уулзаж, асуудлыг хэлэлцлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс төрд байгаа иргэний цахимжсан мэдээллийг хувийн хэвшил, банкуудаар хүлээн зөвшөөрүүлэх асуудал дээр хэд хэдэн удаа уулзалт хийсэн ч тодорхой хэмжээнд үр дүнд хүрэхгүй байгааг дурдав. Тодруулбал, арилжааны банкууд ХУР системээс иргэний мэдээллийг татаж байгаа хэрэглээ маш өндөр байгаа ч “e-mongolia”-ийн лавлагаа, тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн шүүх, прокурор, цагдаагийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээг цахимжуулахад хүндрэлтэй байгааг онцоллоо.

Харин гадаад буй иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхийн тулд Дипломат төлөөлөгчдийн газруудад мэргэшсэн бүртгэлийн ажилтнуудыг ажиллуулах саналаа Гадаад харилцааны яаманд өгсөн гэдгийг УБЕГ-аас тодотгов. Үүний зэрэгцээ, киоск машиныг БНСУ-ын Сөүл болон Бусан хотод ажиллуулж байна.

УБЕГ-ыг дарга У.Болдхүү “Төрийн цахим үйлчилгээг авах дэд бүтэц нь бүрдсэн хэдий ч хэрэглээ хангалтгүй байна. Үүний зэрэгцээ, цаасан архивын асуудал маш их хэмжээний орон зай, төсвийн зардлыг эзлэн байсаар байгаа нь түүний эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа гэдгийг онцлоод цахим шилжилтийг уриа лоозон биш бодит ажил хэрэг болгоход суурь болон процессийн хууль, дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах, иргэдийн мэдлэг, ойлголт, цахим ур чадварыг сайжруулах, Засгийн газрын түвшиндөө ойлголтоо нэгтгэх шаардлагатай байгааг дурдав.

Үүний зэрэгцээ, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн бүхий л мэдээллийг агуулж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын сервер кибер аюулгүй байдлын хувьд хамгийн өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн бөгөөд энэ чиглэлд  2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч хасагдсан гэдгийг хэлэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Ц.Баатархүү сайдын хувьд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг Оксфордын их сургуулийн эрдэмтдээр хийлгэж байгаа, үр дүн нь 12-р сарын сүүлд танилцуулагдана. Энэхүү судалгаанд суурилж, цаашдын авах арга хэмжээг тодорхойлно. Засгийн газар улсын төсөвт кибер аюулгүй байдлын тусгайлсан төсвийн ангилалыг бий болгох шийдвэр гаргасан. Түүнчлэн төрд байгаа өгөгдлийг эргэлтэд оруулж, хиймэл оюуныг шийдвэр гаргалтад ашиглах судалгааг хийлгэж буйг дурдав.

Тэрбээр талуудын байр суурийг сонсож, “И-Монгол академи” болон “Үндэсний дата төв”-ийг асуудлыг судалж, ирэх 7 хоногийн сайдын шуурхай хурал дээр танилцуулах үүрэг өгөв. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран суурь болон процессийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрд байгаа иргэний мэдээллийг нэхэхгүй байх, цаасан суурийг халах ажлыг эрчимжүүлэхээр тогтов.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20