Б.Даваадалай: Монгол Улс 2030 он гэхэд нийт зээлийн 10 хувийг ногоон зээл болгоно

О.Шүрэнцэцэг
2024/12/04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай форумын зорилго, хэлэлцэх агуулга, өмнөх чуулгануудаас гарсан үр дүнгийн талаар тодрууллаа.

-Энэ удаагийн форумаар ямар асуудал хэлэлцэх вэ. Өмнөх форумуудаас юугаараа ялгаатай вэ?

-Монгол Улсын хувьд нэн тулгамдсан асуудал бол уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх явдал юм. Тэгэхээр нөгөө талдаа байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх нь манай улсын тэргүүлэх зорилтуудын нэг болоод байна. Ялангуяа, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд 2030 он гэхэд бид олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх үүрэгтэй. Дотооддоо бол иргэд, аж ахуйн нэгж, орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулах гол гарцын нэг бол байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх явдал гэж хэлж болно.

Манай улс нь уламжлалт МАА-н салбартай, тус салбар нь цаг агаараас ихээхэн хамааралтай. Өнгөрсөн өвөл нийт нутгаар зудын гарз тохиолоо. Монголчууд цаашдаа байгаль орчны асуудалд онцгой анхаарал хандуулахгүй бол монгол өрх, монгол хүний амьдралын чанар муудах эрсдэл нүүрлээд байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч анх сонгогдсоноосоо хойш байгаль орчин, ногоон хөгжлийн асуудалд онцгой ач холбогдол өгч, олон талт санал санаачилгыг дэвшүүлж, шийдэл хайн ажиллаж байна. Энэ удаагийн форум энэ сарын 27-29-ний өдрүүдэд болно. Форумаар Монгол Улс ногоон хөгжил, ногоон шилжилтийг амжилттай хийхийн тулд хөрөнгө мөнгөө хэрхэн шийдвэл зохилтой вэ гэсэн асуудлыг хөндөнө гэсэн үг.

Форумын үеэр нэгдүгээрт, эрчим хүчний салбарын шинэчлэлийг хөндөнө. Манай улсын хувьд хүлэмжийн хий буюу байгаль орчны доройтлыг үүсгэж буй гурван салбарын нэг нь эрчим хүчний салбар юм. Хоёр дахь гол авч үзэх салбар бол ХАА. Эл салбарыг цаашид хэрхэн байгаль орчинд ээлтэй, ногоон салбар болгон хөгжүүлэх вэ гэдэгт тогтож ярилцана. Удаах салбар бол барилгын салбар. Эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэйгээр барилгын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуудлыг бид олон жил ярилаа. Засгийн газрын зүгээс энэ тал дээр тодорхой мэдээлэл өгнө, нөгөө талдаа хувийн хэвшилийнхэн зохих мэдээлэл авна. Дүгнээд хэлбэл, энэ удаагийн хурлаар ногоон ХАА, барилга, эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлуудыг ярина.

-Шинэ УИХ, Засгийн газар байгуулагдсан энэ цаг үед ногоон хөгжлийн асуудлыг хөндөж байгаа нь цаг үеэ олжээ гэж харж байна. Өмнөх форумаас ямар үр дүн гарав?

-Тус форумаар бодлого боловсруулагчид, зохицуулагч байгууллагууд, хувийн хэвшил болон иргэний нийгмийн төлөөлөл зэрэг салбар бүрийн ногоон хөгжлийн түүчээлэгчид зэрэгцэн сууж, өөрсдийн хийж буй ажил, түүний үр дүн, тулгамдаж буй бэрхшээлүүдээ нээлттэй хэлэлцэн, цаашдын алхмуудаа тодорхойлон, бүх талуудын хамтын ажиллагааг бэхжүүлдэг. Тухайлбал, өмнөх  форумын дараагаар гарсан хоёр үр дүнг жишээ болгож хэлье.





Нэгдүгээрт манай улсын санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбараас олгож байгаа зээлийг ногоон бизнесийг дэмжихэд чиглүүлье гэсэн үүрэг амлалтыг авсан. Тухайн үед нийт банкны салбарын зээлийн 1 хувь нь л ногоон зээл байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд нийт банкны салбарын зээлийн 3 хувь нь ногоон зээл эзлэх болсон.  Ерөнхийлөгчийн санаачилгаар 2030 он гэхэд банкны салбарын нийт зээлийн 10 хувийг ногоон зээл болгохоор санхүүгийн салбарынхан ажиллаж байна.

Хоёрдугаарт байгаль орчны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлдэг олон улсын шилдэг туршлагуудыг Монголдоо нэвтрүүлж байна. Үүний нэг тод жишээ бол Олон улсын байгаль хамгаалах сантай хамтраад, Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр “Байгаль орчны байнгын санхүүжилтийн хөтөлбөр” жишиг тогтолцоог дотооддоо бүрдүүллээ. Өнөөдрийн байдлаар, олон улсын хөрөнгө оруулагчдаас буцалтгүй тусламж хэлбэрээр 70 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлээд байна. 2030 он гэхэд нэмэлтээр 100 гаруй сая ам.долларыг төвлөрүүлэх бололцоотой гэж үзэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20