Д.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатай

О.Шүрэнцэцэг
2024/10/04

Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас товч тодруулга авлаа.

-Хуулийн төслийн боловсруулалтын чанарын үр нөлөөг дээшлүүлж, хуулийн хэрэгжилтийг үнэлэх зохицуулалт бүхий Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдлаа. Ажлын хэсгийнхээ ач холбогдлыг Та хэрхэн тодорхойлох вэ?

-Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргах стандарт юм. Хуулийг тодорхой хэлбэрээр “цутгаж” байна гэж үзвэл цутгуурын тэр хэвийг нь манай ажлын хэсэг хийнэ гэсэн үг. Бидний угсарсан хэвээр хууль хэвлэгдэнэ. Агуулгын асуудал мэдээж тусдаа, хууль тодорхой дүрэм, журмын дагуу л боловсруулагдах ёстой. Энэ утгаараа маш чухал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүргийг манай ажлын хэсэг хүлээж байгаа юм.

-Ажлын хэсгийн үйл ажиллагаа ямар түвшинд явж байна вэ?

-Улсын Их Хурлын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг эхний хурлаа хийгээд, төлөвлөгөө, цаглавраа гаргасан. Үүнийгээ Улсын Их Хурлын даргад танилцуулсан. Бид шуурхай ажиллаж, төслөө боловсруулан, өргөн мэдүүлээд хамгийн эхэнд батлуулах ёстой. Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд дараа дараагийн хуулиуд гаргах учраас олон асуудал яригдаж байна. Жишээлбэл, Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт маш олон хуулийн төсөл өргөн мэдүүлдэг. Энэ хэрээр олон хууль өөрчлөгддөг. Үүний нөгөө тал нь эрх зүйн тогтворгүй байдал. Жишээлбэл, бид гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Харин тэд хууль, эрх зүйн орчин тогтвортой байхыг шаарддаг. Гэтэл улсын төсвийн төслийг жил бүр хэлэлцэж, баталдаг. Тэр бүрдээ дагуулаад маш олон хуулийг өөрчлөөд байдаг. Төсвийн төслийн хамт өргөн мэдүүлдэг хууль, тогтоолын төслүүд чинь ихэнхдээ эдийн засгийн харилцаатай холбоотой байгаа. Тэгэхээр эдийн засгийн эрх зүйн орчин өөрчлөгдөөд байгаа биз дээ. Энэ бол энгийн жишээ. Иймд хууль тогтоомжийг боловсруулахтай холбоотой эрх зүйн орчноо цэгцлэхээр ажиллаж байна. 

Үүний зэрэгцээ парламентад өргөн мэдүүлж буй аливаа хууль, шийдвэрийн төсөлд хүний эрхийн үнэлэмжийг заавал хийсэн байх шаардлагын талаар ярилцаж байна. Түүнчлэн ажлын хэсгийн түвшинд хууль журмын харьцааг авч үзэх хэрэгтэй болсон. Хуулиар зохицуулагдахуйц олон харилцааг журмаар зохицуулдаг болсон, “журмын орон” болчихсон байна гээд салбарын яам нь хэлээд байгаа. Мэдээж журамгүй байна гэж байхгүй. Тэгэхээр энэ хоёрын зохистой харьцаа, тэнцвэрийг олох нь манай ажлын хэсгийн үүрэг болж, бид ажиллаж байна.

 Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20