УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, санал солилцлоо

О.Шүрэнцэцэг
2024/10/15

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон тус Байнгын хорооны гишүүд өнөөдөр /2024.10.15/ Шүүхийн сахилгын хороонд ажиллалаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 2021 онд байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын нийт шүүгчдийн сахилга, хариуцлагын асуудлыг шийдвэрлэдэг, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй ажилладаг.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, ард иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг дээшлүүлэх, иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд бид юунд анхаарах вэ гэдэг асуудлыг тодорхойлохын тулд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд ажиллаж байна гэлээ.

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед шүүхийн байгууллагын төсвийн хараат бус байдлыг бий болгоход УИХ-аас онцгой анхааран ажиллана гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, шүүх байгууллагын сахилгын асуудлыг Үндсэн хуульд тусган, Шүүхийн сахилгын хороог байгуулсан бөгөөд сахилгын хорооны гишүүдийн ажил үр дүнтэй байснаар иргэн хуулиараа хамгаалагдсан эрх, эрх чөлөөтэй амьдрах боломж нөхцөл бүрдэнэ. Үүнийг Улсын Их Хурал бүх талаараа дэмжин ажиллах болно гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Дав.Цогтбаатар, М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин нар Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдал, эдийн засгийн баталгаатай холбоотой зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн тус Хороонд иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийж, дүгнэлтэд үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр дорвитой алхам хийхийг санал болгов. Энэ нь шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийн хэрэгжилт, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхтэй шууд хамааралтайг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20