“Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” хэлэлцүүлэг боллоо

О.Шүрэнцэцэг
2024/10/30

УИХ-ын  Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа,  Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар хамтран өнөөдөр /2024.10.30/ “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг төрийн бусад байгууллагын үйл ажиллагаан дахь конвенцын суурь зарчмуудын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, хэтийн төлөв болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийг татан оролцуулах сэдвийн хүрээнд болсон юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр, хүний эрхийг хангах нь эхлэлтэй ч төгсгөлгүй тэмцэлтэй яг адилхан. Эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэл бол төгсгөлгүй тэмцэл гэдгийг онцолж хэлье. Эрүүдэн шүүлтийн олон улсын нэмэлт протоколд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий механизм нь төсвийн хараат бус байдлыг хангасан байхаар тусгасан. Тиймээс нэн тэргүүнд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколд нийцүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаатай холбогдох зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, хараат бус байдлыг бүрэн баталгаажуулах, эрх зүйн орчныг нэг мөр бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Олон улсын гэрээ конвенцид заасан Convention against Torture гэдгийг монгол хэлнээ анх орчуулахдаа эрүүдэн шүүлт гэж утга агуулгыг хязгаарлаж орчуулснаас болж зөвхөн хууль хяналтын байгууллага бус бусад салбарт гарч байгаа хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төрийг доромжлон харьцах зэрэг хүний эрхийн зөрчлийг бүрэн илэрхийлэх боломжгүй болгосон юм. Энэ асуудал манай улсын нэгдэн орсон гэрээ конвенцыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэж байгаа эсэхийг анхаарах ёстой гээд хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.


Тус хэлэлцүүлэгт УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд оролцож үг хэлсэн. Тэрбээр, энэ удаагийн парламент олон намын төлөөллийг хангасан нь хүний эрхийг хангах чиглэлд дорвитой шинэчлэл боломж бүрдсэн гэж дүгнэж байна. Миний бие УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд ардчилал, хүний эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллана. Нэн тэргүүнд  2025 оны ажлын төлөвлөгөөгөө баталсан. Парламент хууль тогтоох, хянан шалгах чиг үүргээ гүйцэтгэхдээ хүний эрхийн мэдрэмжтэй байж, журмаар бус хуулиар эрх зүйн хэм хэмжээг зохицуулдаг байхад чухалчлан анхаарч ажиллана. Мөн бид хүний эрхийн зөрчлийн маргаантай гэгдэх хорих анги, цэргийн анги зэрэг байгуулагуудад очиж, бодит байдалтай танилцахаар төлөвлөж байна. Хэрэг хүлээлгэх буюу тодорхой субьектын эрх ашгийг хангахын тулд хүний сэтгэл зүй, бие махбодь, нэр, төр, алдар хүндэд хууль бусаар болон хуулийн халхавчаар халдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт энэ чиглэлээр хэлэлцэх 10 гаруй илтгэлийг анхааралтай сонсож, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо бодлого, шийдвэртэй тусгаж ажиллах болно гэв.  



Хууль зүй, дотоод хэргийн сайд О. Алтангэрэл, үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор  зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байна. Тус үзэл баримтлалын хүрээнд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох зохицуулалт бүхий Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. НҮБ-ын  Монгол Улс дахь суурин зохицуулагч, ноён Тапан Мишра, НҮБ-аас  эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 40 жилийн ойг тохиож байгааг онцлоод, Монгол Улс конвенцид нэгдсэн үүргээ чандлан биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.




Мөн хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагаа- Эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаар ирүүлсэн өргөдөл, гомдолд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр, Авлигатай тэмцэх газрын Эрүү шүүлт тулгах, мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хянан шийдвэрлэлтийн нөхцөл байдал” сэдвээр, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах “Хүний эрхийн зөрчил, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ” сэдвийн хүрээнд, ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд, СЭМҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Анхболд “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл тавив гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 15 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20