Угаартах айдасгүй “Нүүдэлчин эко” зуухыг сонгох шалтгаан

О.Шүрэнцэцэг
2024/12/06

Улаанбаатар хот бол Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг болоод байгаа билээ. Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй түвшнөөс 27 дахин их байна. 

Хүйтний улирал дахь агаарын бохирдлын хамгийн гол эх үүсвэр нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнууд юм.Монголчууд утаагаа хэрхэн ялах талаар ярьсаар байх зуурт Монгол инженер утаагүй зуух зохион бүтээсэн байна. “Нүүдэлчин эко” хэмээх нэртэй утаагаа давхар шатаадаг энэхүү зуух нь дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгэгдээд зогсохгүй ОХУ, Хятад болон бусад 64 улсаас патент аваад байгаа ажээ.

Мөн Монголын оюуны өмчийн байгууллага, Стандарт хэмжил зүй, Шинжлэх ухааны академи хими, химийн технологийн хүрээлэн гээд албан ёсны мэргэжлийн бүхий л байгууллагуудад бүртгүүлэн шалгууруудыг нь даваад патент, сертификатуудыг нь авад байгаа юм байна. Эдгээр байгууллагууд агаарын бохирдлын талаар байж болох хамгийн доод хэмжээг тогтоосон байдаг бөгөөд азотын давхар ислүүд, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцор зэрэг нь 9800 мг\нм3 байж болно гэж стандарт тогтоосон байна. Харин “Нүүдэлчин эко” зуух эдгээр үзүүлэлтээр шалгуулж туршилтад ороход 3169 мг\нм3 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Эндээс монгол инженер ямар өндөр технологийн нээлт хийгээд байгааг харж болж байна.

Тус зуух нь хүрэн нүүрс, сайжруулсан түлш болон бусад түлж болох зүйлсийг дахин шатааж утаагүй болгож болж байгаа нь маш олон удаагийн туршилтаар батлагдсан. Иймээс зуухаар дулаан болон ахуйн хэрэглээгээ шийддэг иргэд угаартах аюулгүй амар тайван амьдрахын төлөө “Нүүдэлчин эко” зуухыг сонгосоор байна.



1
angry
0
care
1
haha
8
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20