“Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Уг төслийн хүрээнд 158 га талбайд 12 мянган айлын орон сууцыг барих бөгөөд өнөөдрийн байдлаар 1620 иргэний газрыг чөлөөлж, нөхөн олговрыг шийдвэрлэжээ.
“Сэлбэ” дэд төвийн газар чөлөөлөлтийн нэг онцлог гэвэл иргэд байшингийн суурь, нурж, элэгдсэн барилга байгууламж зэргээ буулгахгүйгээр орхисон ч болно. Улаанбаатар хотын зүгээс газраа чөлөөлүүлсэн айлуудын хашаа, гэр, байшингийн суурь, үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна