Э.Батшугар: Төсвийн урсгал зардал дэндүү их болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна

О.Шүрэнцэцэг
2024/12/06

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар улсын төсвийн зарцуулалт, мега төслүүдийг санхүүжүүлэх, төсвийн төсөөллийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нэгдүгээрт, төсвийн зарцуулалт, үр ашиг, хүртээмжийн талаар эргэж харах нь зүйтэй гэж бодож байна. Ялангуяа урсгал зардал 24 их наяд үүнээс эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, батлан хамгаалах салбарын төсвөөс хасвал 11,8 их наяд төгрөг болж байна. Энэ нь нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 12,4 хувь юм. Гэтэл бидний харьцуулалт хийдэг Казахстан улсын нийт төсөв нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 15,6 хувь байдаг. Үндсэндээ бид урсгал зардалдаа дэндүү их мөнгө үрээд байна, үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт  нэмэгдэхгүй байна. Манай улсын төсвийн хөрөнгө оруулалт нийт төсвийн ердөө есөн хувь байна. Гэтэл хөгжиж буй орнуудад (emerging market) нийт улсын төсвийнхөө 20 хувийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа зарцуулдаг.


Хоёрдугаарт, том зургаараа харахад төрийн алба, засгийн газар болон бусад салбарын үр дүн сайн байх ёстой. Энэ асуудалд засгийн газар яаж анхаарч байна, хэрхэн төрийн албаны бүтээмжийг сайжруулах вэ?

Гуравдугаарт, Хөгжлийн банк гэх том институци бий. Тэгэхээр Хөгжлийн банкны одоо байгаа чанаргүй зээлийг тодорхой хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийж үүгээр дамжуулж хөрөнгө оруулагчдыг татах боломж байна. Ингэснээр манай улсын мега төслүүдийг санхүүжүүлэх мөн бусад хөгжлийн түүчээ болох томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой.

Дөрөвдүгээрт, Засгийн газрын баталгаа 5,8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ жилийн хувьд 1,9 их наяд төгрөг байсан. Зөрүү болох гурван их наяд төгрөг хэрхэн бий болсон бэ?

Тавдугаарт, аливаа улсад дотоодын бонд гаргаснаар капитал маркет болон хөрөнгийн зах зээлд томоохон дэмжлэг үзүүлж, жишиг болдог.  Ирэх жилд манай улсын засгийн газар тодорхой хэмжээнд бонд гаргаж, үүгээрээ дамжуулж  аж ахуй нэгжүүдээ дэмжих үү?

Зургаадугаарт, Солонгос, Хятадын экзим банкны зээлийн ашиглалт нь хэдэн хувьтай байна вэ. Миний санаж байгаагаар Солонгосын экзим банканд 700 сая долларын эрх байсан.

Эцэст нь, төсвийн танилцуулгад бусад хөрш улс орнуудтай худалдааны хэлэлцээр хийгдэж байна гэж бичжээ. Ямар улс орнуудтай, хэрхэн хэлэлцээр хийгдэх вэ. Үүнтэй холбоотойгоор ямар бараа бүтээгдэхүүн хөнгөвчилсөн байдлаар худалдаалагдах боломжтой вэ?

Сангийн сайд Б.Жавхлан: Холимог санхүүжилт хийх боломжууд байлгахын төлөө ажиллана. Баялгийн солилцоог Арабын орнууд маш ажилттай хэрэгжүүлсэн. Баялаг нь байдаг ч төсвөөрөө оруулж ирээд хөрөнгө оруулалт хийх гэхээр төсвийн өсөлтдөө хязгаарлагдчихдаг. Тиймээс бидэнд байгаа баялгаа эргэлтэд оруулахын тулд эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулж либералчлах хэрэгтэй байна. Таны хэлсэн зүйл дээр Засгийн газар, УИХ бүгдээрээ ажиллана.

  • Ирэх жил хийгдэх 14 мега төслүүд дээр Засгийн газрын баталгаа гаргах шаардлагатай бол төсөл нэг бүр  УИХ-ын чуулган дээр орж ирнэ.
  • Дотоодын бондын хувьд дагасан хуулиуд дээр дөрвөн их наядын засгийн газрын үнэт цаас гэж байгаа. Түүний нэг тэрбум доллар хүртэлх нь дахин санхүүжилтийн боломж ирэх жил гарч магадгүй. Учир нь бид зээлжих зэрэглэлээ сайжруулчихсан болохоор хугацаагаа уртасгаж, хүүг нь бууруулах боломжтой.
  • Удахгүй шинэ он гармагц дотоодын зах зээл дээр шинэ бонд гарах болно.  БНХАУ-ын экзим банкны зээл 4,5 их наяд төгрөг байна. Үүнээс есөн төсөл дээр ашиглагдаагүй үлдэгдэл гурван их наяд төгрөг байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр: Төрийн албаны шинэчлэл зайлшгүй хийх болчихсон. Яагаад гэвэл бид цомхон хүнтэй, сайн цалинтай байх хэрэгтэй. Ийм бага цалингаар цаашдаа төрийн албыг том нүсэр бүтэцтэй авч явах боломжгүй. Засгийн газрын хөгжлийн төлөвлөгөөнд байгаа. Ирэх онд бид төрийн албаны бүтцийн шинэчлэл хийнэ. Ингэснээр давхардсан бүтцүүдийг арилгаж, засгийн газрын төлөвлөгөөг УИХ дэмжиж ажиллахыг бид чин сэтгэлээ хүсэж байна. 

  • Хөгжлийн банкаа бид босгож ирнэ. Хөгжлийн банк бол монголын хөгжилд онгой хувь нэмэр оруулна.
  • БНСУ, Евразийн худалдааны байгууллага хоёртой хэлэлцээр эхлээд хоёр жил болж байна. Хэлэлцээр эцсийн шат руугаа орчихсон. Евразийн худалдааны байгууллагатай бид түр хэлэлцээр хийж байгаа. Харин БНСУ-тай чөлөөт хэлэлцээр хийж байгаа.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛ УЛС “ENVISION” КОМПАНИТАЙ ХАМТРАН 500 МВТ ЭРЧИМ ХҮЧНИЙ БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ БАЙГУУЛНА 4 цагийн өмнө
“X Roses” хамтлаг тэргүүн байр эзэллээ 5 цагийн өмнө
Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барихаар зэхэж байна 5 цагийн өмнө
160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүллээ 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Газрын тосны тухай хууль газрын тос боловсруулах, эрж хайхад хөшүүрэг болохгүй 6 цагийн өмнө
Эверестэд авирах зөвшөөрлийг 35 гаруй хувиар нэмэхээр шийдвэрлэжээ 7 цагийн өмнө
Зуны элсэлтийн шалгалт зургадугаар сарын 19-21-нд болно 8 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт орсон байна 8 цагийн өмнө
Нийтийн тээврээр төлбөргүй зорчигчийн тоо 11.6 хувиар өсжээ 9 цагийн өмнө
Лос Анжелест дахин хээрийн түймэр гарчээ 10 цагийн өмнө
Найман гишүүн чуулганаа таслав 10 цагийн өмнө
Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, шуурна 10 цагийн өмнө
“Монголын их золголт сайхан шинэлье” сар шинийн үзэсгэлэн худалдаа болно 10 цагийн өмнө
ХААН Банк 200 сая ам.долларын хосолсон валют бүхий хамтарсан санхүүжилтийн гэрээ байгууллаа 10 цагийн өмнө
Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг яллагдагчаар татжээ 11 цагийн өмнө
Насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэж байна 11 цагийн өмнө
Г.Ганхуяг улсын аваргын тав дахь түрүүгээ хүртлээ 12 цагийн өмнө
​П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор замуудыг түр хаана 12 цагийн өмнө
УИХ-аар дараах асуудлыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
-5 градус хүйтэн байна 12 цагийн өмнө