Хэмжил зүйн зөвлөл хуралдлаа

Ц.Цэрэнбадам
2024/12/09

Монгол Улсын Шадар сайдын баталсан хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2024.12.09/-ны өдөр хэмжил зүйн зөвлөлийн хуралдаан зохион байгууллагдлаа. Хэмжил зүйн Зөвлөлийн хуралдаанаар дараах компаниудын хүсэлтийг шийдвэрлэсэн юм.

Тодруулбал, Монгол Чилү Жүшин ХХК-ий хүсэлтээр БНХАУ-ын Shandong Haoquan Water Meter компанид үйлдвэрлэсэн LXSC (DN15) LoRaWan сүлжээний функцтэй халуун, хүйтэн усны тоолуур, Дархан-Уулын их нарст ХХК-ийн хүсэлтээр ОХУ-ын ООО ПК Норма Измерительные Системы (OOO ПК "НИС") компанид үйлдвэрлэсэн СВКМ15У загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварыг, Стандарт тоолуурын хэмжүүр ХХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын Ningbo Jinhai Instument Co., Ltd компанид үйлдвэрлэсэн LXSC(1550), LXSC(50200) загварын халуун, хүйтэн усны тоолуурын /универсал/ загварыг, МСЭЛ ХХК-ийн хүсэлт болгосон ОХУ-ын Инкотекс Электроникс Групп (OOO ИЭГ) компанид үйлдвэрлэсэн Меркурий 234 загварын 3 фазын цахилгааны тарифт электрон тоолуурын загварыг Мэйжүрмэнт ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Shenzhen Kaifa Technology (Chengdu) Co.,Ltd компанид үйлдвэрлэсэн MP101C, MP307, MA309M загварын 1 ба 3 фазын цахилгааны тарифт электрон тоолуурын загваруудыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрч, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 3 жилийн хугацаатай бүртгэхээр тус тус шийдвэрлэлээ.

Мөн хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын чадавхад үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн загварын усны тоолуур, дулааны тоолуур импортлох "Глобал электроникс" ХХК болон цахилгааны тоолуур, усны тоолуур засварлах Хэмжил тохируулгын лаборатори ХХК-иудыг тус тус Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд 5 жилийн хугацаатай бүртгэхээр болсон байна.

Энэ үеэр СХЗГ-ын Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл Хэмжил зүйн зөвлөлийн хуралдааны 2024 оны товч тайлан, мэдээлэл, танилцуулга, Улсын эталон, хэмжих хэрэгслийн загварын туршилт, /анхдагч болон ээлжит/ шалгалт баталгаажуулалтын талаарх хийсэн ажлын тайлан, мэдээллийг танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20