Дундговь аймаг автомашинд суурилсан нүүдлийн клиниктэй боллоо

О.Шүрэнцэцэг
2024/12/20

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг бүх сумдад, тэр дундаа алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд үзүүлэх боломжтой автомашинд суурилсан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон явуулын клиник эмнэлгийг хүлээлгэн өглөө.

Dongfeng маркийн автомашин нь 2024 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 3 өрөө бүхий үзлэгийн кабинеттай, лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй, дотрын өвчний зонхилон тохиолдох эмгэгийг илрүүлэх зөөврийн эхо, зүрх судасны өвчний эмгэгийг илрүүлэх зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан утасгүй төхөөрөмж, лабораторийн иж бүрдэл, уушгины багтаамж шалгах спирометрийн аппарат, Монгол орны аль ч цэгт ашиглаж болох Старлик зөөврийн автомашинд зориулсан интернет зэрэг 24 нэр төрлийн 206,351,000 төгрөгийн тоног төхөөрөмж, нийт 978,184,000 төгрөгийн өртөгтэй нүүдлийн клиникийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүвэн-Уул ХХК тендерт шалгаран нийлүүлсэн байна.

Нүүдлийн клиникийг гардуулах үеэр тус клиникт шаардлагатай байгаа ходоодны дурангийн талаар аймгийн удирдлагуудад танилцууллаа. Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун эрүүл мэндийн үйлчилгээ иргэн бүрд хүрэх боломж бүрдэж байгаад талархалтай буйгаа илэрхийлсэн юм. Манай нарийн мэргэжлийн эмч нар өмнө нь явуулын амбулаторийн үзлэгээ фургон болон уаз 469 машинд зөөврийн эхо аппарат гэх мэт авч явах боломжтой зарим тоног төхөөрөмжөө авч яван сумын эмнэлгээ түшиглэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгээ хийдэг байсан бол одоо алслагдсан баг, өрх, гэр бүлд хүрч үйлчлэн оношилгоо эмчилгээ хийх боломж нөхцөл бүрдэж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20