“Шинэ Улаанбаатар Драгон Терминал” цогцолбор төв үүд хаалгаа нээлээ

О.Шүрэнцэцэг
2024/12/20

Нийслэлийн бүсчилсэн хөгжлийн бодлого, 20 минутын хот концецид нийцсэн бодитой бүтээн байгуулалт болох “Шинэ Улаанбаатар Драгон Терминал” цогцолбор төв үүд хаалгаа нээлээ.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын  хэрэгжилтийг хангах хүрээнд,  Төр хувийн хэвшлийн түншлэлээр Олон улсын жишигт нийцсэн орчин үеийн терминал барих,  ажлын байр нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж  “Шинэ Улаанбаатар Драгон терминал” цогцолборын барилгын албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаа   болж өнгөрлөө.

Монголын хамгийн том Улс, хот хоорондын зорчигч, шуудан тээврийн төв бүхий олон улсын жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээний төв юм.

Хотын  А зэрэглэлийн бүсэд болон төмөр замын буудал, хот доторх нийтийн тээврийн автобусаар аль болох цөөн дамжин, олон чиглэлд хүрэх газарт байрласан, олон улс, хот хоорондын зорчигч, шуудан тээврийн болон төмөр зам, агаарын зам, метроны буудлын  зангилаа төв болон хөгжиж байна.

Шинэ Улаанбаатар Драгон Терминал төв нь Нийслэл, дүүргийн өнгө үзэмж нэмсэн орчин үеийн интерьер болон экстерьерийн шийдэл бүхий цогцолбор барилга нь Сонгинохайрхан дүүрэгт бий болсон анхны mall түвшний барилгажилт бөгөөд хотын төвийн бүхий л шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр зорин ажилласан бөгөөд дараагийн үе шатанд авто машины зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээг хонголын ситстемд шилжүүлж давхар зогсоолын бүтээн байгуулалт эхлүүлнэ.

Шинэ Улаанбаатар Драгон Терминал төслийн зорилго нь  танд хамгийн таатай шоппинг уур амьсгалыг бүрдүүлж, Зорчигч тээврийн үйлчилгээний  менежмент хэрэгжүүлэх, үйлчлүүлэгчдэд олон улсын стандарт, шаардлагын түвшинд хүрсэн, аюулгүй байдлыг хангасан, тав тухтай үйлчилгээ үзүүлэх, зорчигч тээврийн  хэвийн тасралтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж, ашигтай ажиллагааг хангуулахад оршино.

Нийслэлийн бүсчилсэн хөгжлийн бодлого, 20 минутын хот концецид нийцсэн "Шинэ Улаанбаатар Драгон Терминал" цогцолбор барилгын  төслийг 100 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж, олон улсын стандартад нийцүүлэн амжилттай хэрэгжүүлж, бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж,  Авто терминал нь орон нутаг болон олон улсын чиглэлд зорчигчдод үйлчлэх 2 танхим, худалдаа үйлчилгээ бүхий 35 000 м.кв талбай бүхий байгууламж, нэг ээлжинд өдөрт 260 автобус зорчигч тээврийн үйлчилгээнд гарах боломжтой тусгай зогсоол, үйлчлүүлэгчид зориулсан 600 машины ил болон дулаан зогсоол бүхий Монгол улсад мөрдөгдөж буй холбогдох стандарт шаардлагыг хангасан жилдээ 5,5-6 сая зорчигч, иргэдэд үйлчлэх иж бүрэн байгууламж төдийгүй уг цогцолборт 220 гаруй түрээслэгч иргэн, байгуулага, ААНэгжүүд шинээр 1800 ажлын байр бий болгож  байгаа бөгөөд  танд дэлхийн хэмжээний, нэр хүндтэй, дунд, дээд болон тансаг зэрэглэлийн брэндүүдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг нэгэн дээвэр доор багтаасан худалдан авалтын хамгийн шилдэг сонголт сайтай орчинг санал болгож байна.


Манай төвд Е-мартын сүлжээ дэлгүүр, Prime Cineplex кино театр, хүүхдийн тоглоомын төв, Vivi great бэлэн хувцас, гэр ахуйн болон тавилгын худалдаа, банк санхүүгийн байгуулагууд, эм хангамжийн байгуулагууд, үүрэн телефон, гар утас, интер номын худалдаа, олон улсын франчайзинг лоттере, кофены сүлжээ, Burger king, Tous les jours,  түргэн хоол, олон үндэсний хоолны сонголтуудаараа таны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх болно. 

Prime Cineplex кино театр нь 4 танхимтай бөгөөд эдгээрийн нэг нь DMAX танхим юм. DMAX кино театр нь сүүлийн үеийн, өндөр технологиудын цогц бүтээл бөгөөд хамгийн өндөр нягтаршилтай камер, өндөр чанартай дууны систем, илүү том, илүү өргөн, илүү өндөр зураглалыг ашигладаг. Та жирийн кино театрт байгаагаас тэс өөр амьд мэдрэмжийг мэдэрч, хаана байгаагаа ч үл анзааран кинон дотроо бүрэн аялж чадна.

Шинэ Улаанбаатар Драгон Терминал цогцолбор барилгын захиалагчаар Драгон Холдинг ХХК Гүйцэтгэх захирал Б. Октябрь, Шинэ Улаанбаатар Драгон Терминал цогцолборын концепц, загвар зураг, дизайны ХонгКонг-ын Aedas Ltd,  Барилгын зураг төслийн гүйцэтгэгчээр Монголын Ричмон Консалтинг ХХК, гүйцэтгэх захирал Мөнхболд,  Барилгын ажлын  ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө орулалттай Тэнүүн сайхан тал  ХХК ерөнхий захирал Zhao Pen Fei удирдлаган дор маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд  бүтээн босголоо.


Барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр 60 гаруй компани ажилласан. Нийгэм эдийн засгийн үр ашигтай төсөл болох  Шинэ Улаанбаатар Драгон терминал цогцолбор төслийн хөрөнгө оруулагчаар Голомт банк ажиллаа.

МУ-ын Засгийн газрын үйл ажилгааны мөрийн хөтөлбөрийн зорилтыг хангах, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам, Авто Тээврийн Үндэснийтөв, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын Тамгын Газар дэмжиж тус тус  хамтран ажиллаа.  





2
angry
0
care
0
haha
8
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20