Нүүрсэн яндангийн түрээс 100-200 мянган төгрөгт хүржээ

Ц.Цэрэнбадам
2024/12/23

Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Уг яндан өнөөдрийн байдлаар зах зээл дээр 800.000 төгрөгөөс 1.3 сая төгрөгийн үнээр зарагдаж байна.

Тэгвэл нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодис ялгаруулж, агаар бохирдуулдаг аж. ЦУОШГ болон холбогдох мэргэжлийн бусад байгууллагуудын хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын агаар дахь хүнд металлын хэмжээ хүлцэх хэмжээнээс 25 дахин их байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл нүүрсэн яндангүй машин хилээр оруулж буй ченжүүд болон урт гартай хулгайч нар Улаанбаатарчуудын агаарын бохирдолд үлэмж хэмжээний хор хохирол учруулж байна гэсэн үг.
Улмаар нүүрсэн яндангүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарсан талаар ТЦА-аас мэдэгдсэн. Тэгвэл уг мэдээлэлтэй зэрэгцэн цахим орчинд нүүрсэн яндан түрээслэх далд бизнес цэцэглэж эхэлжээ. Тодруулбал фэйсбүүк сүлжээнд оношилгоонд орох машинд 100-200 мянган төгрөгөөр нүүрсэн яндан түрээслүүлнэ гэх зар олширчээ.
Ташрамд дуулгахад Тээврийн цагдаагийн албанаас хийсэн хяналт, шалгалтаар 1000 гаруй тээврийн хэрэгслээс нүүрсэн яндангүй 400 гаруй тээврийн хэрэгсэл илэрсэн байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20