ЗЭС ФЕСТИВАЛЬ: “Монгол зэс” үзэсгэлэн худалдаа маргааш Соёл урлагийн цогцолборт гарна

О.Шүрэнцэцэг
2024/12/09

Орхон аймаг, Эрдэнэт хот дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, уул уурхайн салбараа сурталчлах  зорилгоор “Зэс фестиваль-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.  Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласан.  Энэ хүрээнд Орхон аймаг  орон нутгийн төдийгүй, Монгол Улсын нэрийн хуудас болох арга хэмжээг “Зэс фестиваль” гэж үзэж буй. 

Энэ жилийн  “Зэс фестиваль” Эрдэнэт хотын өдөр болон Анхдагч илгээлтийн эздийн өдөр болж буйгаараа онцлогтой.  Орхон аймагт 5000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас  уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван аж ахуйн нэгж бий. 

Тодруулбал, зэс молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаараа Ази тивдээ төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог, жилд 39,6 сая тонн хүдэр олборлон, 37,2 сая тонн хүдэр боловсруулж 569 мянган тонн зэсийн баяжмал, 470  мянга орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, Зэс боловсруулах үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлэгч, байгальд сөрөг нөлөө багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан үүсмэл ордын хүдрийг боловсруулан, жилд 10 мянган тонн катодын зэсийг гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадалтай, дэлхийн жишигт нийцсэн зэс үйлдвэрлэж буй “Ачит Ихт” ХХК,  жилд 2,5 тонн цэвэр зэс үйлдвэрлэж зэс утас, цахилгааны утас үйлдвэрлэдэг Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” ХХК, байгаль орчинд ээлтэй гидрометаллургийн технологийг ашиглаж жилдээ 10 мянган тонн цэвэр катодын зэс боловсруулах хүчин чадалтай “Зэс эрдэнийн хувь” ХХК, “Гал сэнтий” ХХК зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байна. 

Уламжлал ёсоор “Зэс фестиваль”-д  зэс боловсруулах үйлдвэрүүдээс гадна зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүтээгдэхүүн, зэс эдлэлийн  “МОНГОЛ ЗЭС” үзэсгэлэн худалдаа энэ сарын 10,11-нд 10:00-17:00 цагт Соёл урлагийн цогцолборт гарна.  Мөн 11-нд “Есөн эрдэнийн хурим” үлгэр жишээ  9 гэр бүлийн гэрлэх ёслолын арга хэмжээ (Хуримын ордон)-д 10:00-19:00 цагт,  “Эрдэнэтийн цагаан шөнө” урлагийн тоглолт 19:30-23:00 цагт болно. 

Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн 20 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр” бөгөөд “Баян-Өндөр хайрхан” аялал жуулчлалын цогцолборыг байгуулах, Эрдэнэтийн угтах хаалга орчмын түр буудаллах цэгүүдийн тохижуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20