“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2024” аяны хүрээнд хэлэлцүүлэг боллоо

О.Шүрэнцэцэг
2024/11/28

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын үндэсний хороо-той хамтран “Өвлөх бүтээх өнөө ирээдүй” уриан дор “Соёлын бүтээлч сар” аяныг энэ жил амжилттай зохион байгуулж, нэг сарын хугацаанд улс орон даяар өргөн цар хүрээтэй хэрэгжүүллээ.

“Соёлын бүтээлч сар” аяныг 2021 оноос уламжлал болгон зохион байгуулж, нийт 5,691 арга хэмжээнд 1,622,000 иргэдийг хамруулж байсан бол энэ жилийн аяны хувьд Соёлын бүтээлч сар" аяны 11-р дүгээр сарын турш тоглолт, арга хэмжээ- 959,  боловсролын хөтөлбөр- 578, хэлэлцүүлэг, сургалт, хурал- 558, нөлөөллийн ажил-620 нийт 2715 арга хэмжээ зохион байгуулагдаж, 974,690 иргэн соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдсан байна.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёлын өвийг хамгаалж, баяжуулах, дэлхий дахинд сурталчлан таниулах, эдийн засаг, нийгэмд үр өгөөжтэй байдлаар хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд “Соёлын бүтээлч сар” аяныг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

ССАЖЗ-ын сайд Ч.Номин салбарын бодлогыг танилцууллаа

Аяны хүрээнд өнөөдөр зохион байгуулагдаж буй “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагаа” сэдэвт форумын үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин салбарын нэгдсэн бодлогыг танилцуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон дурдлаа.

Соёлын салбарын хөрөнгө оруулалт хэлэлцүүлгийн төвд

Форумд оролцсон соёлын салбарын экспертүүд “Соёлын салбарын хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, бүтээлч үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй сорилтууд болон хөгжлийн боломжуудыг тодорхойлон, бодлого, төлөвлөлтөд тусгах чухал санал, зөвлөмж гаргалаа.

May be an image of 8 people, television, newsroom and text

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль – Шинэ боломжууд

2023 онд батлагдсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь аж ахуйн нэгжүүд, уран бүтээлчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодит дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Уг хуульд:

  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх

  • Хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх

  • Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зэрэг чухал заалтууд тусгагдсан.

Энэ хүрээнд форумын үеэр хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулж, талууд хамтдаа хэлэлцүүлэг өрнүүллээ.

Соёлын салбарын хөгжлийн зорилтууд

Засгийн газрын тогтоолоор баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр:

  • 2032 он гэхэд тогтвортой хөгжлийн бодлого, стратегитай уялдсан эрх зүйн орчин бүрдэнэ.

  • Соёлын үйлдвэрлэл эрхлэгчид бүтээлийнхээ үр шимийг хүртэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлнэ.

  • Үндэсний брэнд бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, бүтээлч кластерууд бий болно.

Соёлын бүтээлч үйлдвэрлэл нь уул уурхайн бус эдийн засгийн томоохон гарц бөгөөд зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой салбар юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 8 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 8 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 12 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 13 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20