БНХАУ-д сургана гэх мэдээлэлд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллага анхааруулав

Ц.Цэрэнбадам
2024/12/30

Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана гэх хуурамч мэдээлэл цахим сүлжээнд тавигдах болсон байна. Ингэхдээ,  Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотын дунд сургуулиудад элсэлт авч байна, Эрээн хотын сургуулиудад хүүхэд зуучилж  өгнө гэх хуурамч мэдээлэл тараах болсон талаар  Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. 

Тухайлбал, "12 дугаар анги төгссөн, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан хүүхдийг Эрээн хотын Засгийн газрын тэтгэлгээр сургана. Байр,хоол үнэгүй мөн хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй сургана" гэх мэт зарууд цахим сүлжээнд тавигдаж байгаа аж. Тиймээс БНХАУ-д суугаа элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргасан байна.

"Монгол улсаас сурагч элсүүлэх үйл ажиллагааг аливаа байгууллага болон хувь хүнд итгэмжлээгүй. Жил бүрийн 3-4 дүгээр сард тухайн сургуулиудаас төлөөлөгчөө томилолтоор ажиллуулж биечлэн сурагч элсүүлдэг болохыг алба ёсоор мэдэгдье" гэжээ.

Иймд цахим орчинд нийтлэгдэж буй элсэлт авах тухай эдгээр зар нь худал мэдээлэл бөгөөд хууль бусаар ашиг олох зорилготой залилан байж болзошгүйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20