Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

О.Шүрэнцэцэг
2025/01/09

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нгуен Дуан Танийг энэ сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнгөрсөн онд тохиож, хоёр орны хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой болсон гэдгийг онцолж, цаашид харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Тодруулбал, Монгол Улс төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэд гар утас болон суурин компьютер ашиглан төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Энэ хүрээнд НҮБ-ын хоёр жил тутамд гаргадаг “Цахим засаглалын индекс” -ээр Монгол Улс 28 байраар урагшилж, 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдэв. Үүнд, “И-Монгол академи”-ийн гүйцэтгэсэн үүрэг их бий гэдгийг онцлов.

Иймд Вьетнам Улсын төрийн үйлчилгээг иргэдэд нь хүртээмжтэй хүргэх чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань: Сүүлийн жилүүдэд Вьетнам улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд дэлхийн томоохон IT компаниуд тус улсыг сонирхох болсон гэдгийг дуулгав. Энэ хүрээнд NVIDIA компанитай хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнгөрсөн 12 дугаар сард байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд “Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх судалгааны төв” болон “Хиймэл оюун ухааны өгөгдлийн төв” байгуулахаар төлөвлөсөн. Мөн хагас дамжуулагчийн чипийн үйлдвэрлэл эрхлэгчид мөн тус улсад үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа гэдгийг онцлов. Мэдээллийн технологийн салбар Вьетнамын эдийн засагт онцгой байр суурийг эзэлж байгаа бөгөөд цаашид энэ салбарт Монгол Улстай хамтран ажиллах орон зайг эрэлхийлж байгаагаа онцлов

Уулзалтын төгсгөлд, Ц.Баатархүү сайд 2025 онд Монгол Улс дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн их өгөгдлийг эргэлтэд оруулж, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд Вьетнам Улстай харилцан туршлага судлах, хоёр улсын стартап компаниудыг харилцан бойжуулах чиглэлд хамтарсан хөтөлбөр эхлүүлэх, шинэ гарч буй технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломж талаар дурдав.

Монгол Улсын хувьд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар ДНБ-ний 3.2 хувийг эзэлдэг бөгөөд мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн дэмжих тухай хуулийн хүрээнд Виртуал бүсэд бүртгүүлсэн IT компаниудад татварын болон татварын бус 8 дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Вьетнам улсын хувьд мэдээллийн технологийн компаниудыг эхний 4 жилийн хугацаанд ААНОАТ-с чөлөөлж, дараагийн 9 жилийн хугацаанд 50 хувиас эхлэн шат дараатай бууруулан сүүлийн хоёр жилд 10 хувь хүртэл буруулах зарчмаар төрөөс дэмждэг аж.

Тус улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь ДНБ-нийхээ 3 хувь буюу борлуулалтын орлого нь 150 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн бусад салбаруудтай харьцуулахад өсөлт нь 2 дахин өндөр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20