Хөвсгөл аймгийн Хөх хөтөлийн даваанд байх 110кВ-ын ЦДАШ-ын тулгуурыг HOWO маркийн ачааны машинтай жолооч мөргөсний улмаас, цахилгааны шугамд гэмтэл үүсжээ. Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг солих шаардлага үүссэн тул Говь-Алтай, Завхан аймгийн иргэдийн цахилгааныг 25 цагийн хугацаанд хязгаарласан байна. Эрдэнэт, Булган, Завхан, Говь-Алтай аймгаас засварын бригад гарч шугамын гэмтлийг засварлаж дуусаад, хүчдэлийг хэвийн залгажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна