Хөгжлийн банканд хураагдсан хөрөнгийн албадан дуудлага худалдаа маргааш болно

Ц.Цэрэнбадам
2025/01/13

Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт маргааш буюу 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасны дагуу анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдаа болно. Үүнд,

-Төв аймгийн Эрдэнэ сумын  1 дүгээр багт байрлах

Баян давааны ард “Хайрын билэг-1” цогцолбор,

Өгөөмөр тулгат гацаа байр “Хайрын билэг-2” цогцолбор хөрөнгө,

-Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах

Арваннэгдүгээр цэцэрлэгийн зүүн талд, “Гандирс” худалдааны төвийн худалдаа, үйлчилгээний талбайнууд,

Далан 26 дугаар байрны зоорийн давхарт байрлах 305.2 м.кв талбай бүхий Агуулахын байр,

Далан 25 дугаар байрны зоорийн давхарт байрлах 305.2 м.кв талбай бүхий Агуулахын байр.

-Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40, 50 мянгат (15170) Баруун Сэлбийн гудамж, 26 дугаар байранд байрлах 258.7 м.кв талбай бүхий орон сууц,

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багийн 25 байршилд байрлах усалгаагүй үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй  газрууд багтаж байна.

Эдгээр хөрөнгүүдийг сонирхсон иргэд, аж ахуйн нэгжийг өргөнөөр оролцохыг уриаллаа. Хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой. Нийт 34 үл хөдлөх хөрөнгө худалдана.

Үл хөдлөх хөрөнгүүдийн зурагнаас...



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 14 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28