Ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна

О.Шүрэнцэцэг
2025/01/17

Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнингкомпани хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан.

Улмаар Монгол Улсын Засгийн газар, Франц Улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурах юм. Уг гэрээ нь Оюутолгой төслөөс хойш Монгол Улсад хийж байгаа томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болж байна. Уг гэрээг эрчимжүүлэхэд 2024 оны Франц, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал түлхэц болсон гэдгийг онцолж байгаа юм.

Ингэснээр Монгол Улс ураны зах зээлд түүхий эдээ нийлүүлэх боломж бүрдэж, уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээ нэмэгдэх юм. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдснаар гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах, дараа дараагийн том хөрөнгө оруулалтын төслүүдийг эхлүүлэх том гарц нээгдэж байгаа гэж хэлж болно.

Энэ удаагийн Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй.

Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг бууруулахгүй байх талаар гэрээнд тусгасан зэрэг давуу талуудыг тусгасан гэдгийг мэдээллээд байна.

Ийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 14 том мега төслийн эхний төслөө хэрэгжүүлж эхлээд байна.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20