ДЦС-ын яндангийн шүүлтүүрийг сайжруулж, шинэчлэснээр агаарын тоосонцрын хэмжээ буурна

О.Шүрэнцэцэг
2025/01/17

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд мэдээллээ. /2025.01.17/

Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний хуралдаанаар Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан түлшний чанар стандартыг сайжруулах зорилгоор түүхий эдийг сайжруулж Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угаан баяжуулсан эрчим хүчний нүүрсээр солих шийдвэрийг гаргуулсан байна.

Үндэсний хорооноос хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилго бүхий Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийг байгуулж, уурын болон усан зуухнуудад технологийн шинэчлэлт хийх судалгааны ажлыг хамтран зохион байгуулж байна.

Ажлын албаны дэргэд олон нийтийн зөвлөл байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус зөвлөлөөр агаарын бохирдлыг талаарх иргэдийн санал санаачлага, санал хүсэлтийг хүлээн авах, олон нийтийн оролцоог хангах юм.


Нийслэлийн засаг даргын газар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай” хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд, яамдаас санал авах ажил хийгдэж, хуулийн үзэл баримтлалаа батлуулаад байна.

Эрчим хүчний яам 2,3 дугаар ДЦС-ын яндангийн шүүлтүүрийн үйл ажиллагааг сайжруулж, шинэчлэхээр төлөвлөж байна. Сайжруулалт хийгдсэнээр станцуудаас орчны агаарт хаягдаж байгаа тоосонцрын хэмжээ буурах юм.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Дотоод орчны агаарын чанарын стандартын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд стандартын төслийг боловсруулж Стандарт хэмжил зүйн газарт хүргүүлээд байна.

Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар Гадаад орчны агаарын чанарын стандартын төсөл боловсруулан батлуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Эрчим хүчний сайдын тушаалаар сайжруулсан түлшний стандарт боловсруулан батлуулахаар ажлын хэсэг байгуулагдаад байна.

Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн стандарт шинэчлэн боловсруулж батлуулахаар Тавантолгой түлш ХХК, ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнтэй хамтран стандартыг төсөл боловсруулж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа био түлш, эко түлш үйлдвэрлэгч, импортлогч нартай уулзалт хийлээ. Уулзалтад, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн төлөөлөл, Биотүлш үйлдвэрлэгч Товгорын нуруу ХХК, Уртын хур ХХК, Мичид Петролиум ХХК, Гэгүүр ХХК, Агаарын харуул НҮТББ-ын төлөөлөл оролцлоо.

Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран 141 объектын 241 уурын болон усан халаалтын зуух, 5 дулааны цахилгаан станцыг хяналт шалгалтад хамруулна. Өнөөдрийн байдлаар 103 объектыг хяналт шалгалтад хамруулсан ба хяналт шалгалт 73 хувьтай үргэлжилж байна.

Цаашид долоо хоног бүрийн баасан гарагт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүний хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд мэдээлнэ.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20