Автомашины 1100 орчим ченж холбогдох татвараа төлөөгүй байна

Ц.Цэрэнбадам
2025/01/20

НИТХ-аас Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох автомашинд олгох улсын дугаарыг хязгаарлах шийдвэр гаргасны дагуу энэ сарын 8-наас дугаар олголтыг зогсоосон. Үүнтэй холбогдуулан автомашины борлуулагчдын холбооноос НЗДТГ-т гааль дээр хүлээгдэж байгаа 37 мянган автомашиныг оруулж ирэх шаардлага тавьж, хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.

НЗДТГ-ын зүгээс “Гаалиар автомашин оруулж ирэхийг хориглоогүй, дугаар олгохдоо хэд хэдэн шаардлага л тавьж байгаа” гэсэн тайлбар өгч байна. Харин ченжүүдийн холбооноос дээрх шийдвэрийг иргэдийн амжиргааг тасалдуулсан, улсад хуримтлагддаг татварыг бууруулсан хэмээн дахин эсэргүүцэл үзүүлж байгаа. Тодруулбал, ченжүүд хэвлэлд хандан “10 автомашин борлуулаад бид улсад 150 сая төгрөгийн татар төлдөг” гэсэн юм. Татвар, гаалийн байгууллагаас авсан мэдээллээр өнгөрсөн 2023 онд 3500 иргэн 33.800 тээврийн хэрэгсэл оруулж иржээ. Дээрх иргэдийн 1550 нь таваас дээш тооны тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай хилээр оруулж ирсэн иргэн буюу бидний нэрлэдгээр ченж ажээ.

Тэгвэл дээрх ченжүүдийн 456 нь оруулж ирсэн машинаа худалдан борлуулаад ном журмын дагуу ХХОАТ-аа төлсөн бол 1100 орчим нь татвараа төлөөгүй тухай гаалийн байгууллагын бүртгэлд тэмдэглэгдсэн байна.
Эдгээр 456 иргэн оруулж ирсэн машинуудаа гаалийн байгууллагад 227 тэрбумын үнэлгээтэй гэж мэдүүлж, түүнийхээ дагуу татвараа төлсөн байна. Зөвхөн 456 иргэний оруулж ирсэн машины гааль дээрх үнийн мэдүүлэг 227 тэрбум гэж үзвэл эдгээр 1100 иргэний оруулж ирсэн машины үнэлгээ багадаа 500 гаруй тэрбум төгрөг болж таарах нь.

Сонирхуулахад, дээрх 456 иргэний нэг нь зөвхөн тухайн ондоо 900 ширхэг автомашин оруулж ирж, худалдан борлуулжээ.


1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна 44 минутын өмнө
Танилц: Түүхэн ойтой аймаг, сумын баяр наадмын тов гарчээ 49 минутын өмнө
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ 1 цагийн өмнө
Улсын арслан Э.Батмагнай 76 жилийн дараа их түүхийг бүтээв 2 цагийн өмнө
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 2 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 3 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 3 цагийн өмнө
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 3 цагийн өмнө
Нийслэлд бороо орно 3 цагийн өмнө
Уяачдын наадамд манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ Өчигдөр
Томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Архангай, Өвөрхангай, Булганы залгаа нутгаар аадар бороотой Өчигдөр
Гачууртад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог Өчигдөр
Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна 2025/07/11
ОБЕГ: ​Хүй долоон худагт автомашин шатаж, галыг шуурхай унтраасан 2025/07/11
​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Наадмын амралтаар хоолны хордлогоос сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна 2025/07/11
Хурдан азарганууд гараанаас мордлоо 2025/07/11