С.Одонтуяа: Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи, инновац нэвтрүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулсан ААН-д татварын хөнгөлөлт үзүүлнэ

О.Шүрэнцэцэг
2025/01/30

БОУАӨЯ-аас МҮХАҮТ, ТЕГ-тай хамтран Монгол Улсын шилдэг 100 аж ахуй нэгжийг оролцуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхтэй холбоотой асуудлаар хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нээж “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд улс орнуудын Засгийн газар төлөвлөлтийн хандлагаа өөрчилж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нөөцийн хэмнэлттэй байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг хангасан үйлдвэрлэл үйлчилгээг бүхий л салбарт дэмжин ажиллаж байна.    


Монгол Улсын Засгийн газраас ногоон технологийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн хөшүүрэг болох татварын хөнгөлөлт, ногоон зээлийг цогц байдлаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь иргэд, бизнесийн салбарынханд санхүүгийн бодит дэмжлэг болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.

Одоогийн байдлаар байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, агаар цэвэршүүлэгч зэрэг 14 тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг.

Түүнчлэн Хас банк, Хаан банк, Төрийн банктай хамтран 2019 оноос эхлэн ногоон зээлийн үйлчилгээг хэрэгжүүлж, яамнаас хүүгийн татаасыг жил бүр олгодог  бөгөөд 2025 онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байна.


Монгол Улсын Их Хурал 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Уг хуулийн 22.9-д Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, зарим тусгайлсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор татвар ногдох орлогын 1%-ийг хасаж хөнгөлөх зохицуулалтыг шинээр тусгасан юм. Тус яамнаас уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор  агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийн төслийг боловсрууллаа. Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи, инновац нэвтрүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгж, Та бүхний санал санаачлага, туршлага, хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр болж, бодитой үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Үүний дараа Татварын хөнгөлөлттэй холбоотой хэрэгжүүлж буй зорилт арга хэмжээнүүдийн талаар Татварын Ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын Ахлах байцаагч Б.Энхтөр, ААНОАТ--ийн хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын Ахлах шинжээч Г.Хоролмаа нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20