"Архангайн брэнд"-ийг дэлхийд гаргахын төлөө аймгийн үйлдвэрлэгчид "Монгол эв нэгдэл" төсөлд нэгдлээ

Ц.Цэрэнбадам
2025/02/03

Байгалийн түүх дурсгал болон соёлын олон өвийн өлгий нутаг болсон Арын сайхан хангайд "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан хүрэлцэн ирлээ. Улсдаа малын тоо толгойгоороо тэргүүлдэг Архангайн зон олон малын үр шимээ хүртэхээс гадна газар тариалан, модон эдлэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөдөлмөрч ард түмэн. Төслийн багийнхан "Архангайд үйлдвэрлэв" худалдааны төвөөр зочилж, үйлдвэрлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцлаа. 

Аймгийн хэмжээнд 45 аж ахуй нэгж, 500 гаруй иргэн 25.000 га талбайд газар тариалан эрхэлж байна. Сүү цагаан идээ, газар тариалан, модон эдлэл, арьс, ноос дахин боловсруулалт гээд олон төрлөөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид цаашдын зорилго, тулгарч буй асуудлаа төслийн багийнхантай хуваалцлаа. Үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ сайжруулан хөгжүүлэх, хүний нөөц бололцоо дутмаг талаар нийтлэг асуудал тулгарч байгааг ярьж байна. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос зохион байгуулж байгаа "Монгол эв нэгдэл" төслийн санаачлагч Г.Гангамөрөн үйлдвэрлэгчдэд төслийн зорилгыг танилцуулж, монгол үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн улсдаа төдийгүй дэлхийн зах зээлд гарах боломжтойг тайлбарлалаа. Үйлдвэрлэгчид төсөлд нэгдсэнээр дотоод, гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцох, Үндэсний хэмжээний том төслийн кластерт нэгдэх, Оюуны өмчийн эрхийн бүртгэл зуучлалын үйлчилгээ хийлгэх, тусгай зөвшөөрөл авах бичиг баримтын баталгаажуулалт, зөвлөгөө мэдээлэл авах, бизнесийн хууль эрх зүй болон бодлогын баримт бичгийн төсөлд саналаа өгөх зэрэг олон боломжийг төслийн багийхан нээж өгч, дэмжин ажиллах юм. Архангай аймгийн хөдөлмөрчид төслийн багийханд талархаж, Монгол брэндийг дэлхийд гаргах их үйлсд нэгдэхээ илэрхийллээ. 

Мөн тус холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, төслийг дэмжигч Дөрвөн Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нар "Гавьяатын найр" тоглолтоо үнэ төлбөргүй толилуулж, Архангайн зон олны сонорыг мялаасан. "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан улсын эдийн засгийн тулгуур хүч болсон монгол орныхоо өнцөг булан бүрт хөдөлмөрлөж, бүтээж байгаа үйлдвэрлэгчидтэйгээ уулзахаар дараагийн аймгаа зорьлоо.


0
angry
0
care
1
haha
10
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 10 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 10 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20