Монголын уламжлалт “Сар шинэ”-ийн баяр дөхөж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замууд ачаалал авч түгжрэл, саатал үүсэх хандлагатай байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тухайлбал: Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, Барс, Дүнжингарав худалдааны төв орчмын уулзвар, авто замуудын хөдөлгөөний ачаалал ихэссэн байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй, зорчих хэсэг дээр зогсохгүй, тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна