Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр үе шаттай борлуулахаар болжээ. Энэ сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн мах худалдаалж эхэлсэн бол 10-наас 179 дэлгүүрт, 15-ны өдрөөс 446 хүнсний дэлгүүрээр худалдаалах юм. Нөөцийн мах борлуулах үнийн хувьд үхрийн ястай махыг 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр болруулж байна.
Энэ жилийн тухайд нийт 10 мянган тонн нөөцийн мах нийлүүлэхээр болжээ. Нийт махны 40 хувь нь үхэр, 60 хувь нь хонины мах байна. Борлуулах үнэнийн тухайд зах зээлийн үнээс 25-30 хувь хямд байхаар тооцоолжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна