Сар шинийг угтсан кредит картын урамшуулал зарлагдлаа

О.Шүрэнцэцэг
2025/02/18

Голомт банкны кредит картын харилцагчид 2024.02.28-ны өдрийг дуустал томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Голомт банкны ПОС дээр болон SocialPay аппликэйшн ашиглан кредит картаараа төлбөр тооцоо хийгээд урамшуулалд хамрагдаарай. Өөрөөр хэлбэл, сонгогдсон байгууллагуудаас таны кредит картаар хийсэн 500,000₮-ийн гүйлгээ тутамд 1 сугалаа олгоно. Урамшууллын хугацаанд үүссэн нийт сугалаанаас 1 азтаныг тодруулж, Iphone 16 Pro Max гар утсыг бэлэглэх юм.

Мөн хамгийн эхэнд кредит картаараа худалдан авалт хийсэн 200 харилцагчид хамтрагч байгууллагуудын 30,000₮-ийн купон, шинээр виртуал кредит карт идэвхжүүлсэн эхний 500 харилцагчид “CU” сүлжээ дэлгүүрийн 10,000₮-ийн купоныг тус тус бэлэглэх юм.

Та 2025.02.17 – 2025.02.28-ны хооронд SocialPay аппликэйшний Нэмэлт цэс – Лояалти хөтөлбөр эсвэл loyalty.golomtbank.com вэбсайтаар бэлгийн купоноо авах бөгөөд идэвхэжсэн бэлгийн купон 2025.03.10-ныг дуустал хүчинтэй байна.

Урамшуулал үйлчлэх сүлжээ дэлгүүр:

  • Оргил супермаркет
  • Имарт худалдааны төв
  • Сансар супермаркет
  • Номин супермаркет

Та өөрт үүссэн сугалааг шалгахдаа дараах сувгуудыг ашиглаарай.

  • SocialPay аппликэйшн - Нэмэлт цэс – Лояалти хөтөлбөр
  • Loyalty.golomtbank.com
  • Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646

Та Голомт банкнаас гаргадаг кредит картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20